Анжелина Жоли эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли эргэн ирлээ

Холливудын хамгийн дур булаам бүсгүй Анжелина Жоли хорт хавдар өвчинтэйгөө тэмцэхийн тулд хоёр хөхөө авахуулсан ч дахин хэвийн амьдралдаа эргэн иржээ. Анжелина Жоли багагүй хугацаанд кино урлагаас завсарласныхаа дараа “Unbroken” нэртэй дэлхийн II-р дайнаас амь гарсан олимпийн холын зайн гүйгч Луи Замперини гэгчийн бодит амьдралаас сэдэвлэсэн киноны найруулагчаар ажиллаж эхэлжээ. Анжелина Жолигийн найруулж буй “Unbroken” киноны зохиолыг алдарт Коэны ах дүүс бичсэн ба 2014 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийхээр ажиллаж байгаа юм байна.

Өдгөө 38 настай Анжелин Жоли хорт хавдрын улмаас хөхөө тайруулаад зогсохгүй өндгөвчний мэс засалд орох болсон билээ. Гэвч тэрээр зориг тэвчээр гарган өвчинтэйгөө эрс шийдэмгий тэмцэж буй нь хорт хавдар өвчнөөр шаналж буй олон хүнд сэтгэлийн тэнхээ хайрласан юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж