Төлөвлөсөн замуудыг нээжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

Төлөвлөсөн замуудыг нээжээ

Нийслэлийн Авто замын газрын төлөвлөгөө ёсоор найман автозамын зорчих хэсгийг энэ сарын 1-нээс өмнө нээнэ гэж мэдээлж байсан. Үүний дагуу Сөүлийн гудамжинд Гранд Плазагийн уулзвар, Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх 1.7 км буюу Далан давхраас баруун тийш гэр хороолол дундуур шинээр баригдсан замыг өнгөрсөн долоо хоногт нээсэн бол Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамж, Нарны замын баруун хэсэг, Зүүн 4 замаас Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 4.5 км авто замууд зорчих хэсгээ нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж байна. Харин шинээр барьж байгаа Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох автозам болон Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох авто замын трасс чөлөөлөх ажил дуусч, хучилтын ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хийхэд бэлэн болжээ. Түүнчлэн Нарны замын баруун хэсгийн 400 метр замын өргөтгөлийн суурь болон өнгө хучилт, Доржийн гудамжинд 400 метр өнгө хучилтын ажил үлдснийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохгүй гүйцэтгэж дуусгана гэдгийг Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж