
Ойрын хугацаанд Манила хотоос өмнө зүгт орших үзэсгэлэнт арлын галт уулын нууранд жуулчдыг очуулахгүй болов. Тэр хавьд галт уул идэвхжих хандлагатай боллоо. Орон нутгийн 5000 хүнийг нүүлгэхээр бэлтгэжээ.
Уг арлын галт уулын нуур жуулчдын дунд ихээхэн алдартай бөгөөд нутгийнхан тэдэнд замчлан мөнгө олдог. Гэхдээ уугуулуудын гол ажил нь хөдөө аж ахуй ба загас агнуур гэнэ.
Таал галт уулын доорхи даралтыг магмагийн халуун хайлмаг нэмэгдүүлсний улмаас тэнд хэд хэдэн удаа газрын чичирхийлэл гарсан байна. Мөн нуурын усны халуун нэмэгдэж байгаа ажээ.