Бельгид хагарал айсуй

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Бельгид хагарал айсуй

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Virginia Mayo

Бельгийн ирж буй сонгуульд ялах магадлал хамгийн өндөртөй Барт Де Вевер
олон түмний дэмжлэгийг ихээр авч байна. Учир нь тэр Европын энэ
үндэстэнг хагална гэж албан ёсоор зарлаад байгаа юм.

Европын холбоог үндэслэгч нарын нэг
Бельгид аль эртнээс хэв журам алдагдаад байгаа. Үнэн хэрэгтээ энэ улс
голланд хэлээр ярьдаг зургаан сая хүн ба 4,5 сая франц хэлтнүүд гээд
аль эрт салаад байгаа юм. Тийм албан бус хагарал нь улсын хөгжилд саад
болж, Бельгийн улс төрийн хямралын гол шалтгаан болсон билээ.
Хэрэв өмнөх ерөнхий сайд нар улс орныхоо  бүрэн бүтэн байдлыг
хадгалахаар оролдож байсан бол Фландри ба Валлони хоёр өөрсдийн
хөгжлийн замыг сонгох эрхтэй гэж мэдэгдсэн анхны улстөрчөөр Барт Де
Вевер тодроод байна.
Олон нийтийн санал асуулгаар Де Вевер шинэ ерөнхий сайд болох магадлал
хамгийн өндөр гэж гарсан нь хэрэгжвэл Европын улс төрийн зураглалд
мэдэгдэхүйц өөрчлөлт гарах юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж