“iPhone 5” утсыг хүүгүй лизингээр авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2013.09.02-нд нийтлэгдсэн

“iPhone 5” утсыг хүүгүй лизингээр авах боломжтой

С.Батзаяа: “Мобиком”-ын шинэ хэрэглэгч ч гэсэн “iPhone 5” утсыг хүүгүй лизингээр авах боломжтой

Хүмүүс ухаалаг утсаараа зөвхөн интернэтэд орж Facebook, Twitter шалгах, зураг видео үзэх төдийхнөөр ашиглаж байна. Хэрэв та нээж чадвал “iPhone 5”-д маш олон боломжууд бий. Оюутан залууст хэрэгтэй “iTunes U”-г ашигладаг таны хүүхэд хичээлдээ хэзээ ч тааруу байхгүй. Учир нь Харвард, Стейнфордын их сургуулийн багш нарын лекц, салбар бүрийн сургалтын материалууд тэнд бий. Мөн business card reader апликейшныг ашиглан ажил хэргийн түншийнхээ нэрийн хуудсыг уншуулахад тухайн хүний нэр, утас нь таны phonebook-т шууд хадгалагдана. Энэ мэтчилэн “iPhone 5”-д давуу талууд олон ажээ.

Мобиком” корпорацийнхан зургадугаар сарын сүүлээр дэлхийд тэргүүлэх “Apple” компанийн “iPhone 5” гар утсыг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэдээ борлуулж эхэлсэн. Тус корпорацийн “iPhone” төслийн бизнес менежер С.Батзаяатай ярилцлаа.

-Мобиком корпораци “iPhone 5” гар утсыг албан ёсны эрхтэйгээр борлуулж эхлээд хоёр сар өнгөрлөө. Хэрэглэгчид ямар сэтгэгдэлтэй байгаа бол?

-Мобиком корпораци өмнө нь “Samsung”, “Sony Xperia Z”, “Blackberry”, “Nokiа” зэрэг дэлхийн шилдэг брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж, хамгийн сүүлд дэлхийд борлуулалтаараа тэргүүлж буй “iPhone 5” гар утсыг худалдаж эхлээд байна. “Apple”-ын бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр борлуулж байгаа нь хөдөө орон нутагт төдийгүй албан хаагч, оюутан залуус гээд ер нь бүх насны хүмүүст таалагдаж байгаа нь анзаарагдсан.

-“iPhone 5” утсыг худалдан авах хүсэлтэй хүмүүст зориулан анх удаа лизингийн тусгай нөхцөл олгож байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу. Өмнө нь зөвхөн дараа төлбөрт хэрэглэгчид л лизингэд хамрагдах боломжтой байсан байх аа?

-Тийм ээ, одоо хүн бүрт “iPhone 5”-ыг бэлнээр, эсвэл лизингээр авах боломж нээгдэж байна. Ер нь арилжааны банкнаас “iPhone 5” болон бусад утсыг лизингээр авах боломжтой байдаг. Гэхдээ заавал хүү төлөх ёстой. Харин Мобиком лизингийн шинэ нөхцөл нэвтрүүлснээр хэрэглэгчдэд урьдчилгаа мөнгө төлөөд, хүүгүй лизингээр “iPhone 5” гар утас авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Анх “iPhone 5”-ыг зөвхөн дараа төлбөрт хэрэглэгчдэд сүүлийн нэг жил манай үйлчилгээг ашигласан, төлбөрөө цаг тухайд нь төлсөн тохиолдолд лизингээр авах шаардлага тавьж байсан. Харин хэрэглэгчдээс ирсэн хүсэлтүүдийг бид судалж, наймдугаар сарын дундаас эхлэн дараа төлбөрт төдийгүй урьдчилсан төлбөрт болон шинэ хэрэглэгчид хүртэл “iPhone 5”-ыг лизингээр авах шинэ нөхцөлийг санал болгож эхлээд байна. Мөн хэрэглэгчид маань нааш цааш явж цаг алдахгүй байх үүднээс лизингийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн. Худалдан авагч Тэди төв дэх “Newfund” ББСБ-д нийгмийн даатгалын дэвтэртэйгээ ирж, урьдчилгаа 430.000 төгрөгийг (16 GB  “iPhone 5” авахад) төлөхөд хангалттай. Үлдсэн төлбөрөө хүүгүй төлнө. Тодруулбал, сар бүр ердөө 18.000 төгрөгийг гар утасны төлбөрт өгөх юм. Одоо банкуудын хэрэглээний зээлийн хүү сард 1.4-1.7 хувь байгаа шүү дээ. Үүнээс гадна манай корпораци хэрэглэгчиддээ “iPhone 5”-ыг дагалдах багцын хамт өгч байгаа. Өөрөөр хэлбэл “iPhone 5” утсанд дата хэрэглээ хязгааргүй, сүлжээ харгалзахгүй 900 минут ярих эрхийг үндсэн үнээс нь 30 хувийн хөнгөлөлттэйгөөр өгч байна. “iPhone 5” утсыг хүүгүй лизингээр авч байгаа хэрэглэгчид энэ багцыг сарын 54.000₮-өөр авна гэсэн үг л дээ. Бид цаашдаа ч хэрэглэгчдийнхээ хүсэлтийг хүлээн авч, iPhone утсанд зориулсан үйлчилгээний нөхцөлөө улам сайжруулах бодолтой байгаа.

– Хүүгүй лизингээр “iPhone 5” утсыг авахад нийгмийн даатгалын дэвтэр авчрах ёстой гэлээ. Худалдан авагчийн цалингийн хэмжээ дунджаар хэд байх ёстой вэ?

-Мэдээж банкны тавьдаг шаардлагуудын дагуу зарим нэг бичиг баримт бүрдүүлнэ. Иргэнийн үнэмлэх, хорооны тодорхойлолт зэрэг. Хамгийн гол нь худалдан авагчийн нэг сард авдаг цалингийн хэмжээ хоол, унаа, илүү цаг зэрэг бүх нэмэгдлүүд нь ороод 700.000 төгрөг буюу түүнээс дээш байх ёстой. 

-Гадуур хувь хүмүүс болон зарим албан байгууллагууд “iPhone 5”-ыг борлуулж байгаа ч баталгаат хугацаа өгөх тал дээр тааруу гэж хүмүүс ярьж байсан. Мобиком корпораци “iPhone 5”-ыг нэг жилийн баталгаат хугацаатай борлуулж байгаа нь хэрэглэгчдэд ямар давуу талыг олгож байгаа вэ?

-Хүн бүр өөрийн өдөр тутмын хэрэглээний эд зүйлсээ чанартай, итгэлтэй байлгах үүднээс албан ёсны худалдаалагчаас нь л авахыг хүсдэг. Учир нь тухайн эд зүйлсийг үйлдвэрлэсэн компани зөвхөн албан ёсны борлуулагчийнхаа бүтээгдэхүүнд л баталгаа өгдөг. Үүнтэй яг адил л даа. “Apple” компани “iPhone 5” гар утасны аль ч улсад байгаа албан ёсоор борлуулагчиддаа бүгдэд нь нэг ижил буюу 1 жилийн баталгаат хугацаа өгдөг юм билээ. Мобиком корпорациас худалдан авсан “iPhone 5” гар утас хэрэглэгчийн бүртгэлээ идэвхжүүлсэн тэр өдрөөс эхлэн “Apple” компанийн бүртгэлд орох бөгөөд та бүртгэлээ тус компанийн веб сайтаас  харах боломжтой.

Харин хувь хүмүүсийн зарж буй дийлэнх утас repacked буюу задлагдсан байх магадлалтай. Хувь хүмүүс, зарим байгууллага утсыг задалж оруулж ирээд, буцаан баглаж шинэ утас гээд зардаг. Ингэж задлагдаж ирэхдээ “iPhone”-ы онгойлгогч зүү болон бусад нэмэлт зүйлс нь хаягдах тохиолдол цөөнгүй юм билээ. Харахад хайрцаг нь цоо шинэ мөртлөө онгойлгож үзэхээр зарим зүйл нь дутуу байхтай нэг биш удаа таарч байсан.

Баталгаатай утас мөн үү гэдгийг шалгах энгийн аргыг зааж өгье. Хэрэглэгч сериал дугаараар нь “iPhone” утасныхаа баталгаат хугацааг онлайнаар шалгах боломжтой. Өөрөөр хэлбэл, утасныхаа баталгаат хугацааг хэзээ эхэлсэн байна гэдгийг мэдэж болно гэсэн үг. Та Мобикомоос “iPhone 5” авбал тухайн өдрөөс баталгаат хугацаа нь эхэлнэ. Манайхаас худалдан аваад “Apple”-ын сүлжээнд автоматаар бүртгэгдэх учраас тэр. Харин гадуур зарж буй утасны хувьд баталгаат хугацаа нь эхлээд аль хэдийнэ 4-6 сар өнгөрсөн байх жишээтэй. Хувь хүмүүсийн Хонконг, Сингапур, АНУ-аас авчирсан утсанд эвдрэл гарвал буцаагаад хэнд явуулах вэ гэдэг нь эргэлзээтэй шүү дээ. Ийм тохиолдол гарч байсан.

Хэрэв нэг жилийн хугацаанд Мобикомоос авсан утсанд ямар нэг үйлдвэрийн гэмтэл гарвал “Apple” руу явуулаад хэрэглэгчид шинэ утас өгөх ёстой. Албан ёсны борлуулагчийн давуу тал гэвэл би үүнийг хамгийн түрүүнд нэрлэнэ.  Мөн бид “iPhone” утасны засварын төвийг нээх талаар ажиллаж байна.

-Төгс гэх тодотголтой “iPhone 5”-ын талаар мэдээлэл өгнө үү. Түүнд зориулсан маш олон апликейшн байдаг шүү дээ?

Хүмүүс ухаалаг утсаараа зөвхөн интернэтэд орж Facebook шалгах, зураг видео үзэх төдийхнөөр ашиглаж байна. Хэрэв хэрэглэгч өөрөө нээж чадвал “iPhone 5”-д маш олон төрлийн боломжууд бий. “iPhone 5”-ыг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг брэнд гэдгийг энэ утасны ид шидийг мэдэрсэн тохиолдолд л ойлгох байх. iPhone барьдаг хүн iPhone-оос өөр утас барьдаггүйг та анзаарсан байх. “iPhone”-ыг таньж мэдэж чадвал түүнээс хэзээ ч салж чадахгүй. Маш цөөхөн шинж чанарыг нь би дурдая. “iPhone 5”-д дүрслэлийг бодит юм шиг харагдуулдаг дөрвөн инчийн Retina дэлгэц бий. Түүнчлэн найман мегапикселийн маш сайн камертай. Flickr.com цахим хуудсанд байршуулж буй гэрэл зургийн дийлэнх нь “iPhone” камераар авсан зураг байна гэсэн судалгаа үүнийг батална. “iPhone 5” бол өмнөх загваруудсаа илүү нимгэн, нарийн болсон төдийгүй цэнэгээ удаан барьдаг, зөвхөн энэ утсанд зориулагдсан А6 хүчирхэг процессортой.

Үүнээс гадна хэрэглэгч өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн сонирхолтой олон апликейшныг татан авах боломжтой. “Apple”-ын гар утасны гол давуу тал нь хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг зүйлсийг маш энгийн хялбараар шийдэж өгсөнд байдаг. Хамгийн гол нь энэ шүү дээ. Жишээлбэл, та “Voice command”-аа ажилуулаад “Маргааш өглөө есөн цагт сэрүүлэг тавьж өгнө үү” гэж хэлээд сэрүүлгээ тавьж чадна. Бас “Өнөөдрийн цаг агаарыг хэлнэ үү” гэхэд л хангалттай. Мэдээж “iTunes”-аас сонирхсон хамтлаг, дуучдынхаа дууг татаж авч чадна. Залуус цэнгээний газар ч юм уу, хүн ихтэй газар нэгнийгээ олохгүй тохиолдолд LEDit апликейшнтэй бол “Над руу хараарай” гэж бичихэд л тухайн текст найзуудын утасны дэлгэц дээр тод гэрлээр урсаж гарна. Бас оюутан залууст хэрэгтэй “iTunes U” гэж апликейшн байгаа. Энэ апликейшныг ашигладаг оюутан хичээлдээ хэзээ ч тааруу байж чадахгүй. Харвард, Стейнфордын их сургуулийн багш нарын лекц, салбар бүрийн сургалтын материалууд тэнд бий. Өөрийн сонирхсон чиглэлийнхээ алдартай профессоруудын маш олон лекц, видеог үнэгүй болон үнэтэйгээр татаж авах боломжтой. Мөн гадаад хэлний хичээлүүд ч төрөл бүрээрээ бий. Бас нэг сонирхолтой апликейшн нь business card reader юм. Хүнтэй танилцаж нэрийн хуудсыг нь авчихаад, дараа нь түүнийг хайх шаардлага бидэнд гардаг. Харин “iPhone”-ыхоо энэ апликейшныг идэвхжүүлээд нэрийн хуудсаа уншуулахад тухайн хүний нэр, утас нь таны phonebook-т шууд хадгалагдана. Түүнчлэн компанийн ажилтнууд бие биедээ мэдээллээ хялбараар дамжуулахад зориулсан гэх мэт бизнесийн салбарынханд заавал ашиглах маш олон аппликэйшн байдаг. Зөвхөн камераараа авсан зургаа өөрчлөх апликейшн гэхэд хэдэн зуугаар тоологдоно. Товчхондоо, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлж, ажлаа амжуулж цагаа хэмнэх боломжтой ашиг тустай апликейшнүүд зөвхөн iPhone-д зориулагдан бүтээгддэгээрээ хэрэглэгчдийг маш их татдаг. Гагцхүү төрөл, ангиллаар нь хайж, өөрт хэрэгтэйг л олох хэрэгтэй. 

Гаднын олон сонирхолтой апликейшнээс гадна монгол хэл дээрх хэд хэдэн апликейшныг “Мобиком” гаргаж байгаа. Тухайлбал, хүүхдүүдэд зориулсан “Stars” апликейшн эцэг эхчүүдээс маш их талархал хүлээж байгаа. Энэ апликейшныг  татаж авснаар ээж, аавууд хүүхэдтэйгээ хамт үлгэр сонсох, тоглоом тоглох боломжтой бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн хичээлүүд ч бий. Мөн удахгүй “Fan” шинэ апликейшныг гаргахаар төлөвлөөд байна. Хэрэглэгч сарын юм уу, өдрийн суурь хураамж төлөөд л хамгийн их ашигладаг Facebook, Twitter, Yahoo мессенжэр хязгааргүй ашиглах боломжтой. Өмнө нь “Mongol content” ХХК-ийн “Соронзон хүү” гэсэн монгол тоглоом гаргасан нь хэрэглэгчдэд ихээхэн таалагдсан.



-Хэрэглэгчид тэгвэл утсаа таньж мэдэх нь хамгийн чухал юм байна гэж ойлголоо. Энэ талын мэдээллээр нь хангаж байгаа биз дээ?

-Бид ТӨГС УТАС, ТӨГС БАГЦ, ТӨГС ҮЙЛЧИЛГЭЭ санал болгож байгаагаа дээр хэлсэн. Хэрэв та “iPhone 5” утсаа гашиглаж чадвал түүнийг ТӨГС гэдгийг мэдрэх болно. Хэрэглэгчдийг утсаа таньж мэдэхэд нь зориулан “Tedy” төв дэх “iPhone”-ы хэсэгт  сургагдсан ажилтнуудаас гадна сургалтад хамрагдсан оюутнууд мэдээлэл өгч байгаа. Оюутнуудын хувьд хичээлийнхээ хажуугаар ажиллах боломжтой гэсэн үг л дээ. Удахгүй худалдан авагчдад зориулан сургалтын булан байгуулахаар ажиллаж байна. Тэнд “iPhone”-ы функц, апликейшнуудыг ашиглах тухай хүссэн мэдээллийг өгч байх юм.

-“iPhone”-ыг худалдан авснаар цагаа хэмнэхээс авахуулаад цөөнгүй давуу тал бий болох юм байна гэж ойлголоо?

-Тийм ээ. Ер нь “iPhone”, iPad, iMac, iPod худалдаанд гарснаар зөвхөн хувь хүний амьдралд бус харилцаа холбоо, техник технологи, бизнесийн салбарт ч олон өөрчлөлт гарсан. Жишээлэхэд, зарим оронд ресторанд үйлчлүүлэгч захиалсан хоолыг нь хийж байгаа явцыг харж, амтлагчаа өөрөө сонгох болсон. Нисгэгч нар нислэгийн үед шаардагдах бүх дүрэм журам, цаг агаарын мэдээгээ заавал авч явах ёстой байдаг гэнэ. Тиймээс ч хүнд цүнх барьж явдаг юм байна. Харин “United Аirlines” компанийнхан нисгэгчдэдээ шаардагдах бүх мэдээллийг нь “iPad”-д суулгаад өгчихдөг болсон гэсэн. Ингэснээр олон мянган цаас мэдээлэл хэвлэх шаардлагагүй болсон юм билээ. Улаанбаатарт шинээр нээгдсэн солонгос ресторанд зөөгч ажилладаггүй, захиалгаа iРad-аар авдаг гэсэн. Энэ бол  “Apple”-ын технологийн  дэвшил манайд нэвтэрч байгаагийн жишээ.

-Танайх мэргэжилтнүүдээ “Apple”-ын салбарт сургасан гэсэн үү?

-“Мобиком” маш олон шалгуур давж байж дэлхийн топ компаниудын нэг “Apple”-ын iPhone утасны албан ёсны борлуулагч болсон. Тухайлбал, санхүүгийн чадвар, компанийн түүх, технологи, үйлчилгээний салбар, байршил, үнэ тариф болон үйлчилгээний стандарт зэрэг шаардлагуудыг нь биелүүлж чадсан. Дэлхийн зах зээлд чанартай, дээд зэргийн бүтээгдэхүүн борлуулдаг тус компани нь хэрэглэгчиддээ борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэхэд ихээхэн анхаардаг. Иймээс манай мэргэжилтнүүд “Apple”-ын сургалтад хамрагдсан. Хэрэглэгчидтэй хамгийн их харьцдаг үйлчилгээний ажилчид маань тус компанийн салбарт очиж  суралцсандаа маш их баяртай байгаа. Зөвхөн танхимд хичээллэх бус үйлчилгээний салбаруудад нь очиж, ажиглагч багш болсон юм билээ. “Apple” дэлхий даяарх дэлгүүрүүдэд нь ажиллаж буй ажилчдаа үйлчилгээ хэрхэн үзүүлж байна вэ гэдэгт нь нууц тандалт хийдэг. Хэдийгээр бүтээгдэхүүнээ сайтар тайлбарлаж, магтах хэрэгтэй ч өрсөлдөгчөө хэзээ ч  муулж болохгүй гэсэн дүрэмтэй, энэ шалгуураар ч манай мэргэжилтнүүдийг “шалгасан” гэсэн. Энгийн хэрэглэгч болж орж ирээд л бүх шалгалтаа явуулсан байна лээ. Манай мэргэжилтнүүд буцаж ирээд “Apple”-ын сургалтын арга барил, ажлын орчин, технологийн дэвшил зэргийг монголчууддаа хангалттай зааж сургаж байгаа.

Дашрамд дурдахад,
Монголын залуус “Apple” компанийн онлайн сургалтад хамрагдан, сертификат авах боломжтой. “Apple” нь сургалтын бааз бүрдүүлэн, шалгалтыг нь амжилттай өгсөн орон орны хүмүүсийг салбарууддаа урьж ажиллуулдаг. Мэдээж дээрх сертификатыг авбал “Мобиком”-д ажиллах боломжтой.

-“iPhone 5” утасны нээлтийн үеэр олон хүн цугласан байсан. Бас “Tedy” төв анх удаа 21 цагт үүдээ нээсэн шүү дээ?

 -Тийм шүү. Нээлт маань маш сонирхолтой болж, 1000 гаруй хүн ирсэн. “Apple”-ын бүтээгдэхүүнийг хэзээ нэвтрүүлэх вэ гэдэг хугацаа нь маш нууц байсан. Тус компанийн бүтээгдэхүүнийг аливаа улсад нэвтрүүлэх болоход маш богино хугацаанд хэлдэг. Богино хугацаанд амжиж бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулахын тулд манай залуучууд багагүй хөдөлмөрлөсөн. 21 цаг өнгөрч байхад “Tedy” төв нээгдэж, хэрэглэгчдэд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн ч тэд баяртай байсан. Арга хэмжээний талаарх зураг, мэдээллээ “Apple”-ын маркетингийн баг руу явуулахад “Монголын хэрэглэгчид ийм сайхан хүлээж авсанд бид их баяртай байна” гэж хариу ирүүлсэн дээ.

-“Мобиком” нь “iPhone 5”-ын албан ёсны борлуулагч болсон болохоор тус компанийн шинэ бүтээгдэхүүнийг Монголд анхлан оруулж ирж байх уу?

-“Apple” компанийн шинэ загварын бүтээгдэхүүн хэдийд гарах, хамгийн эхэнд аль улсад нэвтрэх, ямар үнэтэй байх вэ гэдэг нь үргэлж нууц байдаг. “Мобиком” корпораци “iPhone”-ын албан ёсны борлуулагч учраас дараа дараагийн шинэ бүтээгдэхүүнийг албан ёсны баталгаат үйлчилгээтэйгээр Монголд нэвтрүүлэх нь  мэдээж.

“Apple” нь дэлхийн технологийн салбарын тэргүүлэх компани. Тус компанийн албан ёсны борлуулагч болохын тулд олон шалгуур давсан нь ганц Мобикомд бус Монголын залууст олон туршлагыг бий болгож байгаа. Шаардлагыг нь хангахын тулд маш их хөгжиж, хөдөлмөрлөж байгаа учраас тэр. Мэдээж үүнтэй зэрэгцэн манай улсад шинэ туршлага, ноу-хау, технологи нэвтэрч байгаа гэж бодож байна.

-Танд баярлалаа.

Ц.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж