“Эртний мэрийн” булш олдов | News.MN

“Эртний мэрийн” булш олдов

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

“Эртний мэрийн” булш олдов

Фото: ISRA.com/AP

Египетын нутаг дэвсгэрт малтлаг хийж байсан археологчид 3300 жилийн өмнө эртний Египетын нийслэлийн захирагчийн алба гүйцэтгэж байсан хүний булшийг “дахин” нээгээд байна.
Археологчдын яриагаар Птахмес гэх тэр хүн хотын даргаас гадна цэргийн жанжин, төрийн сангийн нярав ба хааны бичээч зэрэг албатай байсан гэнэ. Мемфис хотын  дарга ихээхэн зүтгэлтэй хүн байсан бололтой. Тэрээр фараон I Сэти ба түүний хүү дараагийн фараон  II Ремзес-т алба хааж байжээ.
Мэдээлж буйгаар хамгийн анх 1985 онд европын археологчид Птахмесийн булшийг олж нээжээ. Гэсэн ч удалгүй булшны хэдэн олдворыг аваад түүнийг  мартагдсан байлаа. Одоо тэр түүхэн эд зүйл Нидерланд, АНУ, Итали, Египетын музейд байдаг.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж