Польш цагдаа нараас уучлалт гуйв

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Польш цагдаа нараас уучлалт гуйв

Польшийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Павел Грась Смоленскийн цагдаагийн тусгай ангийнханаас уучлалт гуйсан байна. Смоленксийн орчим сүйрсэн онгоцны Польшийн төлөөлөгчдын зээлийн картыг хулгайлан ашигласан гэх ялыг өмнө нь Польшийн хэвлэл мэдээллээр тэдэнд өгч байсан юм. Грась хэвлэлийн бага хурал хийлгэхдээ тэр бүх яллагаа нь алдаа байжээ гэж  мэдэгдээд Смоленскийн цагдаа нараас уучлалтыг орос хэл дээр гуйжээ.
Мөн тэрээр Смоленскийн цагдаа нарт ослын дараа шуурхай ажилласан гэж талархал илэрхийлэв. Оросоор энэ бүгдийг хэлээд тэр польш хэлэндээ эргэн ороод гэмт хэрэгтнүүдийг хоёр орны тусгай албаныхан шуурхай ажиллан илрүүлсэн гэлээ.
Ослын газраас олдсон зээлийн картуудын хулгайн талаар энэ сарын 6-нд мэдээлэгдэж эхэлсэн юм. Зургадугаар сарын 7-нд Оросын цэргийн дөрвөн  хугацаат цэргийн албан хаагчийг энэ хэрэгт сэжиглэн барьсан байлаа. Хожим эдгээр цэргүүд: Игорь Пустовар, Артур Панкратов, Сергей Сыров, Юрий Саньков нар хэргээ хүлээжээ. Оросын Батлан хамгаалах яам Анджей Пшевозникийн картнаас хулгайлагдсан мөнгийг буцаан төлөхөөр амлан цэргийнхнийхээ өмнөөс польшуудаас уучлалт гуйсан байна. Гэхдээ шүүх цэргүүдийн гэм буруутайг тогтоосны дараа  мөнгийг нь нөхөн төлөх ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж