
Мөн тэрээр Смоленскийн цагдаа нарт ослын дараа шуурхай ажилласан гэж талархал илэрхийлэв. Оросоор энэ бүгдийг хэлээд тэр польш хэлэндээ эргэн ороод гэмт хэрэгтнүүдийг хоёр орны тусгай албаныхан шуурхай ажиллан илрүүлсэн гэлээ.
Ослын газраас олдсон зээлийн картуудын хулгайн талаар энэ сарын 6-нд мэдээлэгдэж эхэлсэн юм. Зургадугаар сарын 7-нд Оросын цэргийн дөрвөн хугацаат цэргийн албан хаагчийг энэ хэрэгт сэжиглэн барьсан байлаа. Хожим эдгээр цэргүүд: Игорь Пустовар, Артур Панкратов, Сергей Сыров, Юрий Саньков нар хэргээ хүлээжээ. Оросын Батлан хамгаалах яам Анджей Пшевозникийн картнаас хулгайлагдсан мөнгийг буцаан төлөхөөр амлан цэргийнхнийхээ өмнөөс польшуудаас уучлалт гуйсан байна. Гэхдээ шүүх цэргүүдийн гэм буруутайг тогтоосны дараа мөнгийг нь нөхөн төлөх ажээ.