Хурдан төмөр замд 700 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Хурдан төмөр замд 700 тэрбумыг зарцуулна

Энэ жил хурдан төмөр замынхаа хөгжилд 700 тэрбум юань зарцуулахаар Хятад төлөвөн хэрэгжүүлж байна. Саяхан төмөр замын тээвэр ба хотуудын хөгжлийн асуудлаар  Зүүн хойд Хятадын Цилинь мужийн төв Чанчунь хотноо болсон олон улсын чуулга дээр энэ тухай Төмөр замын яамны ерөнхий инженер Хэ Хуау Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Одоо Хятадын ашиглаж байгаа хурдан төмөр замын урт нь 6552 км болсон ба баригдаж буй замтайгаа нийлээд 10 мянган км-т хүрэх юм байна. Энэ жилд 4613 км хурдан замыг ашиглалтад оруулах ажээ. Хурдан төмөр зам барих технологиороо Хятад дэлхийд тэргүүлж байна гэж тэр яржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж