200 сурагчид хичээлийн хэрэгсэл бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.01-нд нийтлэгдсэн

200 сурагчид хичээлийн хэрэгсэл бэлэглэнэ

Монгол дахь олон улсын хатагтай нарын нийгэмлэгээс 200 сурагчид шинэ цүнх, хичээлийн хэрэгсэл бэлэглэх ажээ. Эл арга хэмжээ маргааш буюу есдүгээр сарын 2-нд болох юм байна.

Олон Үндэстний Хатагтай нар амьдралын боломж нөхцөл тааруу айл өрхийн хүүхдүүдэд туслан, хичээлийн хэрэгсэл, цүнх бэлтгэж өгөх хүсэлтэй байгаагаа Монголын эмэгтэйчүүдийн санд уламжилжээ. Энэхүү сайн үйлсийн ажлыг Монголын эмэгтэйчүүдийн сан хариуцан, зохион байгуулж, Улаанбаатар хотын захын хорооллын 65, 117, 29-р сургуулийн хагас болон бүтэн өнчин 200 хүүхдэд цүнх болон хичээлийн хэрэгслийг олгохоор болсон байна. Ингэхдээ,

  • Сонгинохайрхан дүүргийн 65-р дунд сургууль дээр 11.00 цагт /60 хүүхдэд/
  • Чингэлтэй дүүргийн 117-р дунд сургууль дээр 13.00 цагт /60 хүүхдэд/
  • Сүхбаатар дүүргийн 29-р дунд сургууль дээр 15.00 цагт /80 хүүхдэд/ тус тус хичээлийн хэрэгслийг гардуулах ажээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж