Фото: AP
Луизиана муж улсын Брент нэртэй шимпанзе бич нарын дунд зуруулсан зургийн уралдааны тэргүүн байрыг эзэллээ гэж арт төслийг зохион байгуулсан амьтан хамгаалах Humane Society of the US байгууллагын сайтад өгүүлжээ.
Түүний зурсан зургийн төлөө 10 мянган ам.долларын шагналыг өгсөн байв. Уг мөнгө нь 37 настай Брэнт амьдардаг амьтан асрах төвд шилжүүлэгдэнэ. Брэнт өөрөө унтаж байгаа учраас өөрийн амжилтын талаар “тайлбар өгч чадахгүй нь” хэмээн төвөөс мэдэгдсэн байв.
Брэнтын хэлээрээ долоож бүтээсэн зурагт шар, тод хөх, цэнхэр, усан үзмийн өнгө давамгайлсан байна.
Уралдааны хоёрдугаар байрыг Флорида мужийн Чита шимпанзе эзлэн асрамжийн газартаа 5000 доллар авчрав. Мөн ийм хэмжээний мөнгийг Чита “Шүүгчдийн сонголт” номинациар хүртлээ. Гуравдугаар байрны Риппийн ажлыг шүүгчид 2,5 мянган доллараар үнэлжээ. Уралдаанд Америкийн хүн төрөлтийг судлах олон газруудын шимпанзегуудын зургуудыг ирүүлсэн байлаа. Дараа нь нийт 27 мянган үзэгчдийн шууд санал хураалтаар ялагч нарыг тодруулжээ.