
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах худалдаа, үйлчилгээний газрын үйлчилгээ, цэвэрлэгээний ажил, ачаа ажих, зөөх, буулгах гэх мэт энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм. Хөдөлмөрийн яамнаас гаргасан мэдээллээр, өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлд нэг сая орчим иргэд идэвхитэй хөдөлмөр эрхэлж байгаа аж. Үүнээс 8,4 хувь нь хөдөлмөрийн доод хэмжээгээр цалинждаг гэсэн албан ёсны судалгаа байдаг аж. Өөрөөр хэлбэл, нийт хөдөлбөр эрхэлж байгаа иргэдийн 8-10 хувь нь гэсэн үг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1142 төгрөг 85 мөнгө болж байгаа аж.