Хорт хавдрыг нэг удаа л туяагаар эмчилнэ | News.MN

Хорт хавдрыг нэг удаа л туяагаар эмчилнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Хорт хавдрыг нэг удаа л туяагаар эмчилнэ

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Damian Dovarganes

Хөхний хорт хавдрыг эмчлэх үр дүнтэй арга хайх явцад энэ төрлийн хорт хавдар их хэмжээний цацраг туяанд өртөмтгий болох нь тогтоогджээ.
Энэ таатай мэдээллийг Британийн эмч нар мэдээлсэн ба нэг удаа их хэмжээний туяагаар эмчлэх нь олон удаа сунжруулсан туяа эмчилгээнээс үр дүн сайтай байгаа гэж тэд хэлэв. Их хэмжээний туяагаар нэг удаа эмчлэхэд эрүүл эсийн мөхөлд бага нөлөөтөй ба үүнийг мэргэжилтнүүд 2000 орчим өвчтөн британи эмэгтэй дээр амжилттай туршсан гэнэ.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нэг удаа их хэмжээний туяагаар хорт хавдрыг “бөмбөгдөх” нь үр дүнтэйгээс гадна сунжирсэн эмчилгээнээс хямд ба өвчтөнүүдэд амар гэнэ. Үүнээс гадна тэдний эмнэлэгээр явах цагт хэмнэлтэй ажээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж