
АНУ-ын хуулийн дагуу дээрх хоёр хэрэгт бүх насаар нь шоронд хорих хүртэлх хэмжээний ял, шийтгэл оногдуулдаг байна.
Суринамын Ерөнхийлөгч Деси Баутерсе ч мөн нэр цэвэр хүн биш бөгөөд тэрээр 1982 оны арванхоёрдугаар сард улстөрийн сөрөг хүчний 15 хүний амийг хөнөөсөн хэргээр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгагддаг байна. Тэрээр 1980-1987 оны хооронд Суринам улсыг цэргийн дэглэмээр захирч байсан ба хожим 2010 онд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллах болсон аж.
Түүнчлэн Дино Баутерсегийн төрсөн дүү нь 2005 онд Суринамын шүүхээс хар тамхи, хууль бус галт зэвсэг зөөвөрлөсөн хэргээр найман жил шоронд хорих ял сонссон байжээ. Гэвч түүний эцэг Суринамын Ерөнхийлөгч болсныхоо дараа бага хүүгээ терроризмтой тэмцэх газрын дээд албан тушаалд томилон ажиллуулж байгаа гэнэ.