Утасгүй холбооны шинэ үе эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.31-нд нийтлэгдсэн

Утасгүй холбооны шинэ үе эхлүүлнэ

Монголын цахилгаан холбоо ХК-д хөрөнгө оруулалт хийх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Кореа телеком” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, түүнд гарын үсэг зурах эрхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газар болон Төрийн өмчийн хороонд олголоо.

Дараа үеийн утасгүй сүлжээ буюу 4G LTE технологи нэвтрүүлэх, Монголын зах зээлд утасгүй холбооны шинэ үе эхлүүлэхэд талууд санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах аж.

Төрийн өмчийн оролцоотой МЦХ ХК-ийн хувьцааны 40 хувийг “Кореа телеком” компани 1995 оноос эхлэн эзэмшин хамтран ажиллаж байгаа юм. “Кореа телеком” нь БНСУ-ын үүрэн болон суурин утасны хувийн өмчийн томоохон компани бөгөөд 4G LTE технологид суурилсан интернэтийн үйлчилгээг БНСУ даяар амжилттай нэвтрүүлсэн цорын ганц оператор аж.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж