Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрлөө.
Бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хоног визгүй зорчдог болгохоор харилцан тохиролцсон энэ хэлэлцээрийг хугацаагүй байгуулах аж.
Монгол Улс одоогийн байдлаар 15 оронтой иргэд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулаад байна.
Т.МАША