Саяхан клип, трейллерийнхээ албан ёсны нээлтийг хийсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” хэмээх УСК үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй. Ур чадвараараа залуу жүжигчдээсээ илүүрхдэг А.Ганчимэгийн хувьд тус кинонд хулгайч эмэгтэйн дүрийг бүтээжээ.
Тэрбээр энэ тухайгаа “Хэдийгээр миний хулгай хийж байгаа хэсэг цөөхөн гардаг ч дүрээ бүтээхийн тулд маш их судалгаа хийсэн. Амандаа хурц иртэй зүйл хийх хамгийн хэцүү байсан юм. Гэхдээ л 1980-аад оны хулгайч эмэгтэйн дүрийг гаргахын тулд ингэх зайлшгүй шаардлага байсан” гэжээ. Түүний хувьд Жоохноо гэх хулгайч эмэгтэйн дүр дээр ажилласан бөгөөд сэргийлэгч залууд дурласнаар киноны үйл явц сонирхолтойгоор өрнөдөг байна.
Эх сурвалж: www.mminfo.mn