Хотын залуус хөдөөд мэргэжил эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2013.08.31-нд нийтлэгдсэн

Хотын залуус хөдөөд мэргэжил эзэмшинэ

“Ажилтай, орлоготой-Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сум дахь “Эрдэнэ” Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийнхөн нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтын гэрээ байгуулж, тус дүүргийн залуучуудаас өөрийн сургуульдаа нэгдсэн журмаар элсэлт авч байгаа билээ.

Монголчууддаа “Архустайн сургууль комбинат” нэрээр алдаршсан, одоогийн “Эрдэнэ” МСҮТ нь Чингисийн цогцолбор “Цонжин болдог”-оос холгүй Мянганы зам дээр байрладаг давуу талтай бөгөөд хотын бохир агаарт багтаж ядсан иргэдээсээ ийнхүү цэвэр агаар, тухлаг орчинд мэргэжил эзэмшүүлэхээр хөлгийн жолоог хотын захын таатай орчин руу залууллаа.

Нийслэлээс холгүй орших байгалийн үзэсгэлэнт Төв аймгийн Эрдэнэ сумыг зорьж буй элсэгчдийн эхний ээлжийн цуваа өнөөдөр 10.00 цагаас  Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас хөдөллөө. МСҮТ-үүдийн ууган сургуульд элсэгчдийг Баянзүрх дүүргийн удирдлагууд, хэсэг, хороодын дарга нар, Хөдөлмөрийн хэлтсийнхэн үдэн гаргасан байна.

Ийнхүү өнөөгийн залуус өндөр өртөгтэй их, дээд сургуульд эцэг эхийнхээ буяныг хий дэмий зарлагдахаасаа илүүтэйгээр амьдралын туршдаа баталгаа болох төрөлжсөн мэргэжил эзэмшихээр, үнэгүй байр, хоолтой, мөн мөнгөн тэтгэлэгтэй МСҮТ, коллежуудыг итгэл дүүрэн зорих болжээ.
    

С.ЭРДЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж