Клинт Ийствуд гундуухан явна

Хуучирсан мэдээ: 2013.08.31-нд нийтлэгдсэн

Клинт Ийствуд гундуухан явна

Холливудын нэрт жүжигчин, найруулагч Клинт Ийствуд 17 жил ханилсан Динагаас салснаас болж, сэтгэл гундуухан яваа харагдах болжээ. Өдгөө 83 настай Клинт Ийствуд эхнэрээсээ тусдаа амьдрах болсноос хойш хэсэг хугацаанд олны нүднээс далд байхыг илүүд үзэх болсон ч саяхнаас “Jersey Boys” гэх шинэ киноны найруулагчаар ажиллаж эхэлснээр папараццичдын дуранд дахин өртсөн байна. “Daily Mail”-д мэдээлснээр Клинт Ийствуд өнгөрсөн пүрэв гаригт шинэ киноныхоо зураг авалтын ажлаар гадуур явж байхдаа их ядарсан царайтай, нэлээд хөгширсөн харагдсан гэнэ.  Харин Клинт Ийствудын эхнэр Дина түүнээс салсныхаа дараа ахлах сургуульд байхдаа үерхэж байсан багын хайр Скотт Фишер гэгчтэй дахин болзоо тогтоож эхэлжээ. Клинт, Дина нарын охин Морганы мэдээлснээр хосууд аль жил гаруйн өмнөөс тусдаа амьдарч эхэлсэн боловч дөнгөж энэ сард гэрлэлтээ цуцлуулсан гэдгээ олон нийтэд зарласан байна.

Клинт Ийствуд, Дина нар 16 настай Морган хэмээх ганц охинтой юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж