
“Nokia” компани үйлчлүүлэгч нараа янз бүрийн сонирхолтой гар утас түүний дагалдах төхөөрөмжөөр хангахынхаа зэрэгцээ эрүүл амьдралын хэм хэмжээ, цахилгааны хэмнэлтийн төлөө ажиллах болжээ. Финийн компанийн мэргэжилтнүүд таныг дугуй унаад явж байхдаа гар утсаа цэнэглэх төхөөрөмжийг бүтээсэн байна.
Европчууд эрчим хүчний хэмнэлтийн “өвчинд” автаад байгаа энэ үеэр “Nokia” компанийн шинэ бүтээл тэндхийн унадаг дугуйг машинаас илүү үздэг хүмүүст ихээхэн хэрэгтэй болох ёстой гэж тэд рекламдаж эхлэв. Мөн цахилгааны үнэ тогтмол байдаг улс оронд шинэ төхөөрөмж эрэлттэй байх ёстой ажээ.