Нийтийн тээвэр 06.45 цагаас иргэдэд үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.31-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэр 06.45 цагаас иргэдэд үйлчилнэ

Маргааш есдүгээр сарын 1, хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Хэдий амралтын өдөр таарч буй ч цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ маргааш болно. Тиймээс нийслэлийн Нийтийн тээврийн газрын автобус, тролейбусууд маргааш ердийн хуваариас эртлэн үйлчилгээнд гарахаар болжээ. Тодруулбал, амралтын өдрүүдэд өглөө 08.00 цагаас эхлэн иргэдэд үйлчилдэг нийтийн тээврийнхэн хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан 06.45 цагт ажлаа эхлүүлж, оройн 22.00 цаг хүртэл ажиллахаар болсон байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж