Ө.Дүүрэнбаяр өнөөдөр барилдана

Хуучирсан мэдээ: 2013.08.31-нд нийтлэгдсэн

Ө.Дүүрэнбаяр өнөөдөр барилдана

Жүдо бөхийн 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Рио-де-Жанейро хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд аваргууд тодорсноор хувийн барилдаан өндөрлөх юм. Харин маргааш багийн барилдаан болно.

Нийт 18 тамирчны бүрэлдэхүүнтэй Бразилийг зорьсон Монголын жүдочдоос өнөөдөр +100 кг-ын жинд ОУХМ Ө.Дүүрэнбаяр зодоглоно. Тэрбээр С хэсэгт сугалаа татсан бөгөөд эхний барилдаанаа Австрийн бөх Даниэл Аллерсторфертэй хийх юм. Хэсгийн барилдаан Монголын цагаар 20.00 цагт эхэлнэ.

Өчигдөр дэлхийн аваргын татамид барилдсан Монголын тамирчдын хувьд эрэгтэйчүүдийн 90 кг-д Х.Цогтгэрэл эхний тойрогт Чехийн Александр Юречкад цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Ц.Наранжаргал эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Босни ба Херцеговина улсын тамирчин Александра Самаржикийг цэвэр ялсан ч дараагийн барилдаандаа БНСУ-ын бөх Ким Сьён-Ёнд дийлджээ. Харин -78 кг-ын жинд Б.Мөнхтуяа эхний тойрогт Японы жүдоч Руика Сатод цэвэр ялагдсанаар дэлхийн аваргыг орхисон байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж