Нийт 18 тамирчны бүрэлдэхүүнтэй Бразилийг зорьсон Монголын жүдочдоос өнөөдөр +100 кг-ын жинд ОУХМ Ө.Дүүрэнбаяр зодоглоно. Тэрбээр С хэсэгт сугалаа татсан бөгөөд эхний барилдаанаа Австрийн бөх Даниэл Аллерсторфертэй хийх юм. Хэсгийн барилдаан Монголын цагаар 20.00 цагт эхэлнэ.
Өчигдөр дэлхийн аваргын татамид барилдсан Монголын тамирчдын хувьд эрэгтэйчүүдийн 90 кг-д Х.Цогтгэрэл эхний тойрогт Чехийн Александр Юречкад цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Ц.Наранжаргал эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Босни ба Херцеговина улсын тамирчин Александра Самаржикийг цэвэр ялсан ч дараагийн барилдаандаа БНСУ-ын бөх Ким Сьён-Ёнд дийлджээ. Харин -78 кг-ын жинд Б.Мөнхтуяа эхний тойрогт Японы жүдоч Руика Сатод цэвэр ялагдсанаар дэлхийн аваргыг орхисон байна.