“Монгол ташуур”-ын үйл ажиллагаатай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2013.08.30-нд нийтлэгдсэн

“Монгол ташуур”-ын үйл ажиллагаатай танилцлаа

Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараагаар тус төвөөс “төрсөн” барилгын хуурай, нунтаг хольцын “Монгол ташуур” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Монгол ташуур” компани нь ЖДҮ-ийн сангаас 70 сая төгрөгийн зээл авч, өөрийн нөөц хөрөнгө дээр тулгуурлан орчин үеийн стандартад нийцсэн үйлдвэрийг байгуулсан байна.

Тус компаний захирал н.Батмөнх хэлэхдээ “Миний хувьд Ерөнхий сайдыг хөдөлмөрийн салбарт  ажиллах үеэр гурван сарын дотор үйлдвэрээ барьж, үйл ажиллагаагаа эхлүүлэх үүрэг амлалт аваад байсан.  Амалсан хугацаандаа үйлдвэрээ ашиглалтанд оруулж, 25 ажилтантайгаар үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байгаадаа таатай байна. Би компаниа 2010 онд байгуулсан хэдий ч өргөтгөж, шинэчилж чадалгүй хэдэн жилийн нүүр үзсэн. ЖДҮ-ийн зээл олгох болсноор миний хүсч хүлээж байсан зүйл биелэлээ олж, өнөөдөр 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай компаниа өргөтгөж, нээлтээ хийж байна” гэлээ.

Тус компани нь барилгын дагалдах материалыг эх орондоо үйлдвэрлэх, ханган нийлүүлэх зорилготойгоор өдөрт 30-60 тонны хүчин чадалтайгаар барилгын дотор болон гадна фасадны торны цавуу, плитаны чигжээс, цавуу зэргийг үйлдвэрлэж байгаа ажээ.

Г.ДАРЬ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж