Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2013.08.30-нд нийтлэгдсэн

Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга, ЖДҮХГ-ын дарга Б.Бат-Амгалан нар өнөөдөр Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвд бойжиж буй зарим компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төв нь бизнес эрхлэх сонирхолтой иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг шинэ жижиг бизнес эхлэхэд тулгардаг хөгжлийн эмзэг болон төвөгтэй эхний үе шатуудыг даван туулах, цаашдын тогтвортой үйл ажиллагаа явуулах хүртэл бойжуулах, үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Тус зорилтынхоо хүрээнд Аж ахуй эрхлэх сургалт, Мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг зохион байгуулахаас гадна бизнес инкубацийн үйлчилгээг үзүүлэн, арга зүйгээр хангаж, бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай түрээсийн байр болон тоног төхөөрөмжийн тусламж үзүүлдэг байна. Тус төвөөс божигчидоо 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах байрыг 40-80 хувийн хөнгөлөлтөөс эхлэн шатлан нэмэх байдлаар түрээслүүлэхээс гадна, ЖДҮ-ийн зээл авахад арга зүйгээр туслах гэх мэт өргөн хүрээтэй ажлыг гүйцэтгэдэг байна. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвд 19 бойжигч нийт 60 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

ТНБД П.Гантулга тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус төвийн бойжигчидтой уулзаж, санал бодлыг нь сонссон. Тус төвөөс бойжигчидоо ажлаар хангах зорилгоор сурагчийн дүрэмт хувцас болон томоохон компаниудын захиалгаар жижиг деталь үйлвэрлэх, өөрсдийн бүтээсэн загвараар бэлэн хувцас хийх гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Уулзалтын үеэр “Дүүрэг бүрт БИТ-ийг байгуулсан нь хувиараа бизнес эрхлэх сонирхолтой иргэдэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болоод  зогсохгүй эмзэг үеэ давахад түрээсэн байрны дарамтыг арилгаж, ЖДҮ-ийн зээл авах мэдлэг, мэдээллээр хангаж, байр сууриа олоход ихээхэн дэмжлэг болж байгаад талархалтай” байгаагаа энэ үеэр тус төвийн бойжигчид илэрхийлж байлаа.

    Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж