Есдүгээр сарын хурлууд

Хуучирсан мэдээ: 2013.08.30-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын хурлууд

Invest Mongolia 2013

“Фронтиер” компаниас жил бүр зохион байгуулдаг “Invest Mongolia” хэмээх хөрөнгө
оруулагчдын долоо дахь удаагийн чуулга уулзалт есдүгээр сарын
2-3-нд болно. Тус арга хэмжээ нь Green Mongolia, Invest Mongolia гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.

Сэргээгдэх
эрчим хүчний хурал

“Монголын сэргээгдэх эрчим хүч” хурал есдүгээр
сарын
03-нд Чингис зочид
буудалд болно.  

Дисковер
Монгол

Олон улсын хөрөнгө оруулагчдын “Discovery Mongolia” чуулга үзэсгэлэн 11 дэх удаагийн арга хэмжээ есдүгээр сарын 57-ны өдрүүдэд
Хүүхдийн ордонд зохион байгуулагдана. 

Хуульчдын
их хурал

Хуульчдын анхдугаар их хурал есдүгээр сарын 15-нд болно. Хуралд нийт 500 хүртэл төлөөлөгчид оролцох бөгөөд тэдний 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 40 хувь нь
өмгөөлөгч, үлдсэн 20 хувь нь эдгээрээс бусад хуульчдын төлөөлөл бай
х аж. Хуульчдын
анхдугаар их хурлаар Хуульчдын холбоог байгуулж, холбооны дүрмийг батална.

Цэнгэг
усны олон улсын хурал

Есдүгээр сарын 56-ны өдөр Байгаль орчны
яамнаас усны талаарх олон улсын хурлыг Цэнгэг усны төвд зохион байгуулах гэж
байна.

Азийн
банкны холбооны чуулган

Жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай Азийн
банкны холбооны
30 дугаар чуулган
есдүгээр сарын
1213-ны өдрүүдэд Blue Sky зочид буудлын хурлын танхимд болно. Энэ удаагийн арга
хэмжээ
“АЗИ ТИВ: Дэлхийн эдийн
засгийн
өсөлтийн хөдөлгүүр нэрийн дор
явагдах аж.
Энэхүү уулзалтад Монголын банк санхүүгийн
байгууллагын 150 гаруй төлөөлөгч, Азийн Банкны Холбооны гишүүн бөгөөд Ази
тивдээ “топ” хэмжээнд үнэлэгддэг RCBC, HNB, Тайванийн банк, Сингапурын Хөгжлийн
банк болон бусад гадаадын банк санхүүгийн байгууллагуудын 80 орчим төлөөлөгч
хуран цуглаж оролцох т
өлөвтэй байна.  

Дэлхийн эдийн засгийн форум-Монгол

Дэлхийн эдийн засгийн чуулга
уулзалттай хамтран энэ оны есдүгээр сарын 1416-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол
Улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, чиг хандлагыг хэлэлцэх дугуй
ширээний уулзалт зохион байгуулагдана.

Mining Mongolia

Уул уурхай, барилгын технологи, эрчим хүчний олон
улсын “
Mining Mongolia 2013” үзэсгэлэн
есдүгээр сарын
19-21-ний хооронд
болно. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг хурал Буянт
Ухаа спорт цогцолборт болох юм.

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж