Хуучирсан мэдээ: 2013.08.30-нд нийтлэгдсэн

Ус хэмнэгч шүршүүр

Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа томоохон асуудлуудын нэг бол ус. Өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг усаа хэмнэж, үр ашиггүй зарцуулахгүй байхыг уриалах болсон. Тэгвэл шүршүүрт орохдоо усаа хэмнэхэд туслах нэгэн шинэ загварын шүршүүрийг танилцуулжээ.

Энэхүү шүршүүр нь долоон минутын хугацаанд ус шүрших ба хэдэн минут үлдэж буйг  мэдэгдэх зориулалтаар өнгөө өөрчилдөг байна.

Долоон минутын хугацаанд хүн усанд ороод гарахад хангалттай байдаг ба минут дуусахад энэхүү шүршүүр автоматаар усаа хаадаг аж.

Ус хэмнэгч энэ шүршүүрийг ирэх оноос эхлэн 50 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргах аж.

Т.БИЛГҮҮН



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж