Л.Болд И.В.Моргуловтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.08.30-нд нийтлэгдсэн

Л.Болд И.В.Моргуловтай уулзлаа

Гадаад Харилцааны сайд Л.Болд ОХУ-ын Гадаад хэргийн
орлогч сайд И.В.Моргуловтай уулзлаа

Гадаад Харилцааны сайд Л.Болд манай улсад энэ сарын 29-31-ий өдрүүдэд айлчилж буй ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр талын улс төр, эдийн засаг, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцлоо.

Монгол Улс, ОХУ-ын сайн хөршийн найрсаг харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж