“Наро” зөөгч пуужингийн нислэг хойшлогджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

“Наро” зөөгч пуужингийн нислэг хойшлогджээ

БНСУ өчигдөр “Наро” нэрт хиймэл дагуул зөөвөрлөх зориулалттай пуужин хөөргөх байв. Харин пуужинг хөөргөх бэлтгэлийн явцад гал сөнөөх төхөөрөмж нь шалтгаангүйгээр автоматаар ажиллажээ. Тиймээс пуужинг хөөргөөгүй ба яагаад ийм зүйл болсныг Оросын мэргэжилтнүүдтэй хамтарч шалгаж байна. Энэ нь тус пуужинг хөөргөх хоёр дахь оролдлого байв.
Өнөөдөр үдээс хойш шалгалтын хариу гарах ба “Наро”-г хэзээ огторгуйд гаргах өдрийг дахин олон нийтэд мэдээлэх аж. “Наро”-г хөөргөх өдрийн товыг тогтоохдоо цаг агаарын байдлыг харгалзан үзнэ гэж Солонгосын Чонсун агентлаг мэдээллээ.
Анхны оролдлого өнгөрсөн оны наймдугаар сарын 25-ны өдөр болсон. Пуужин амжилттай хөөрсөн хэдий ч бүрхэвчийг салгах үед хэвийн бус байдал үүсч пуужин агаарт хөөрөн гарсны дараа дагуулыг нь тогтсон тойрог замд нь оруулж чадаагүй байна.
Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж