
Архангай аймгийн чулуут сумаас зорчигч тээврийн микро автобусанд тарваганы мах их хэмжээгээр нууцаар тээвэрлэж яваад баригдсан байна. Хэрэг энэ сарын 25-нд гарсан бөгөөд аймгийн Замын цагдаагийн постон дээр саатуулсан аж. Тэрбээр ачиж явсан тарваганы махыг жижигхэн саванд хийж, цагаан идээгээр далдалсан байжээ. Тарваганы маханд шинжилгээ хийлгэхээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны албанд хүргүүлсэн байна.
Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”