
Өөрийн хамтран зүтгэгч Мохаммед Мурсийг Ерөнхийлөгчийн тушаалаас зайлуулсан долдугаар сарын 4-ноос хойш Бельтаги нууц байдалд оржээ. Үүний дараа тэрээр интернэт мөн хэвлэлийг ашиглан шинэ засгийн ажиллагааг эсэргүүцэж, өөрийн талынханд хандан армийн эсрэг тэмцэхийг уриалж байжээ.
Египетийн шинэ засаг спикер асаныг үзэн ядалт, хүчирхийлэлд уриалсан гэж зарласан байжээ.
Засгийн зүгээс баривчилсан “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний анхны лидер нь Бельтаги биш. Үүнээс өмнө уг хөдөлгөөний гол үзэл сурталч Мохаммед аль-Бади, түүний орлогч Рашад аль-Баюми, гол стратегч Хайрет аль-Шатер зэрэг хүмүүс шоронд хоригдоод байгаа. Тэд бүгд өөрийн талынхныг өдөөн хатгалагад уриалсан гэж буруутгагдаж байгаа.