Өдгөө 31 настай Бразил довтлогч Кака шинэ дасгалжуулагч Карло Анчелоттигийн явуулж байгаа бодлого, түүнийг талбайд гарах боломжгүй гэж мэдэгдсэнээс хойш явах хүсэлтэй болсон тухайгаа орон нутгийн сонинд ярьжээ. “Би ногоон талбайдаа гармаар байна. Одоохондоо миний бүх хүч бүрэн дуусчихаагүй байна. Яахав одоогоос дөрөв таван жилийн өмнөх тоглолтоо гаргахгүй байх л даа. Гэхдээ би европын хэмжээнд тоглох бүрэн хүчтэй хүн. Миний ганц зорилго бол ирэх даваа гаригт гарах шийдвэр. Би европын тавцанд өмнөх шигээ л тогломоор байна” гэж Кака ярьжээ. Тэрээр АС Миланы төлөө 195 тоглолтод 70 гоол оруулж байсан бол эзэн хааны клубын төлөө 53 гоол оруулаад байгаа нэгэн юм. Тэрээр 2007 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч, Бразилийн түүхэн уламжлалыг үргэлжлүүлсэн нэгэн билээ.
Б.СҮХ