MTV Movie Awards 2010-ын дvр зураг

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

MTV Movie Awards 2010-ын дvр зураг

Калифорнийн Юниверсал-Сити (Universal City) хотод 6-р сарын 6-ны єдєр
болсон MTV Movie Awards 2010- кино шагнал гардуулах ёслолын vйл
ажиллагааны дvр зургийг уншигч танд хvргэж, дэлхийн соёлын урсгалаас
хоцрохгvй байхад тань тус болъё гэж бодлоо. MTV- хєгжмийн алдарт сувгийн
нэрэмжит арга хэмжээнд энэ жил хамгийн олон буюу 5 шагнал авсан кино
бол "The Twilight Saga – New Moon" юм. Єсвєр насныхны зvрхийг цээжнээс
нь сугартал нь шахуу булиглуулж, дурлал хайрын сайхныг, залуу насны гоо
vзэсгэлэнг болоод тvvний “агуу” тэнэглэглийг гайхалтай чадварлагаар
харуулж чадсан уг киноны гол дvрvvдийг бvтээсэн Роберт Паттинсон (Robert
Pattinson), Кристен Стюарт (Kristen Stewart) хоёр MTV-ээс оны шилдэг
эрэгтэй, эмэгтэй жvжигчний шагналыг авчээ. Мєн оны шилдэг vнсэлтийн
шагналыг мань хоёр залуу од ахиад л дундаа авсан байна.



Харин
Америкийн кино урлагийн академийн шийдвэрээр оны шилдэг жvжигчнээр аль
дээр тодорсон алдарт Сандра Буллок нь MTV-ийн Generation Award-ын эзэн
болжээ. Ингээд Дэлхийн єнцєг булан бvрт буй дуунд дуртай залуусын
байлдан дагуулсан алдарт MTV хєгжмийн сувагаас зохион явуулдаг энэ
жилийн кино наадмын сюрпризээр дvvрэн дvр зураг дундуур таныг хєтлєн
“аялая”.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж