
Энэ сарын 5-нд эхэлсэн "Нийслэл лиг-2013" тэмцээнд долоон ("Эрчим", "Хасын хүлгүүд", Улаанбаатар их сургууль, FC Ulaanbaatar, Сэлэнгэ пресс, "Хангарьд", "Хоромхон") баг оролцсоноос хагас шигшээд “Хангарьд”, “FC Ulaanbaatar”, “Эрчим” болон Улаанбаатар их сургуулийн багууд шалгарсан. Улмаар “Хангарьд” “FC Ulaanbaatar”-ыг (2:1, 3:2), “Эрчим” Улаанбаатар их сургуулийн багийг (2:0, 4:0) хожсоноор шигшээд шалгарлаа. “FC Ulaanbaatar” vs Улаанбаатар их сургуулийн багууд хүрэл медалийн төлөө тоглоно.
Алтан медаль болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд маргааш 11.00, 13.00 цагаас Дулааны IV цахилгаан станцын хөлбөмбөгийн талбай дээр болно.
Ч.БОЛ
