“Zurich Insurance” компанийн Ерөнхий захирал огцорлоо

Хуучирсан мэдээ: 2013.08.30-нд нийтлэгдсэн

“Zurich Insurance” компанийн Ерөнхий захирал огцорлоо

“Zurich Insurance” компанийн гүйцэтгэх захирал, Европын хамгийн нөлөө бүхий банкируудын нэг Жозеф Акерман албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорлоо. Энэ даваа гаригт тус компанийн ахлах эдийн засагч Пиер Ваутнер Швейцарь дахь гэртээ амиа хорлосны дараахан албан тушаалаасаа огцрох шийдвэрийг гаргасан байна. Цагдаагийн газрын дүгнэлтээр Ваутнерыг гадны ямар нэгэн нөлөөгүйгээр амиа хорлосон болохыг тогтоосон юм. Акерманы хувьд компанийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангаж чадаагүй гэж үзэж албан тушаалаа өгөхөөр болсон байна. “Миний хувьд Ваутнерийн гэр бүлд хариуцлага хүлээх ёстой хүн. Яг одоохондоо би тэдний гэр бүлд үүнээс өөрөөр хариуцлага, хүлээж гэмээ цайруулах өөр арга алга. Би чадлынхаа хэмжээгээр түүний гэр бүлд туслах болно” гэж Акерман ярьжээ. “Zurich Insurance” компани нь дэлхийн 170 гаруй оронд салбартай бөгөөд нэг салбарт нь л гэхэд 60 гаруй мянган хүн ажилладаг гэсэн судалгаа гарчээ. Ваутнерын хувьд энэ жил амиа хорлосон хоёр дахь эдийн засагч болж байгаа бөгөөд түүнийг амиа хорлохоос яг нэг сарын өмнө Швейцарийн Swisscom компанийн тэргүүн Карлстен Шлотер амиа хорлосон юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж