Зорьж ирсэн залууст зориулагдсан парти

Хуучирсан мэдээ: 2013.08.30-нд нийтлэгдсэн

Зорьж ирсэн залууст зориулагдсан парти

Тун удахгүй болох “Premium R&B Hip Hop vol 11” шоу болохтой холбогдуулан DJ Chin болон “MNG event”-ийн захирал А.Даваажаргал нартай уулзаж ярилцлаа.

-Урьд жилүүдэд “Premium R&B Hip Hop” парти “I loft function house”-д болдог байсан энэ удаад яагаад “Маршал Luxury” клубыг сонгох болсон бэ?

-Энэ удаад өмнөх жилүүдийг бодвол харьцангуй олон хүнийг хамруулан 2000 хүмүүст хандсан шоу хийхээр төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл олон хүн багтах том заал хэрэг болсон гэхүү дээ.

-Хэзээнээс анх “Premium R&B Hip Hop” шоуг хийж эхэлсэн бэ. Өөрөө бол уг шоуны гол DJ энэ үеэр бараг бие даасан тоглолт хийдэг гэж хэлж болох уу?

-Уг шоу нь хоёр жилийн өмнөөс зохион байгуулагдаж эхэлсэн. Анх "MNG event"-ээс зохион байгуулагдаж байсан. Урьд нь улиралд нэг удаа зохион байгуулагддаг байсан бол энэ жилээс эхлэн сард нэг удаа хийхээр төлөвлөж байна.

-Урьд урьдний жилүүдээс ялгарах онцлог юу вэ?

-Энэ жилийн шоуны онцлогийн “R&B Hip Hop” микс тоглуулхаас гадна рок хамтлагууд гадна олон сонирхолтой хамтлаг дуучдыг урьсан байгаа. Мөн DJ Anna  хүрэлцэн ирж өөрийн хип хоп миксүүдийг бас сонирхуулах юм. Хип хоп, R&B хөгжмийг бүх талаас нь хамгийн сайнаар хүргэхийг бодож байгаа видео микс бас тоглогдоно. Ер нь залуусдаа хандсан олон сонирхолтой хөтөлбөр бий шүү. “Бирд” гэж хамтлаг хүрэлцэн ирж уран бүтээлүүдээсээ бас сонирхуулна.

-DJ Chin-ийн жинхэнэ нэрийг хэн гэдэг вэ? Хэзээнээс анх DJ хийж эхэлсэн бэ?

-Намайг Э.Чинболд гэдэг. АНУ-д суралцаж байх үед Чин гэж дууддаг байсан болохоор тэр нэрээрээ одоог хүртэл явж байна. 2003 онд анх DJ сонирхож эхэлсэн. Тэрнээс хойш бол тогтвортой DJ хийж байна.

-Монголд DJ хийгээд хэр удаж байгаа вэ?

-Одоо ирээд аравдугаар сард яг хоёр жил болно. АНУ-д долоон жил DJ хийсэн. Харин эх орондоо ирээд хоёр жил DJ хийх гэж байна.

-DJ хийхээс гадна өөр ажил хийдэг үү?

-Өөр ажил хийдэггүй. Зөвхөн DJ-ээрээ л ажилладаг.

-Мэдээж санхүү үнэ хөлсний хувьд хүрэлцээтэй байдаг уу?

-“I loft function house”-д DJ-ээрээ ажилладаг мөн албан ёсоор "MNG event"-ийн DJ-ээр ажиллаж байна. Ер нь санхүүгээ яахав болгоноо.

-Шинэ уран бүтээл гэвэл ямар уран бүтээл дээр ажилладаг вэ?

-“Бирд” рок хамтлагтай ер нь хамтарч ажилладаг. Энэ удаад ч мөн “Бирд”-тэй шинэхэн уран бүтээл дээр ажиллаж байна.

-Ер нь бие даасан тоглолт хийнэ гэж боддог уу?

-Бие даасан тоглолтоо хийж байсан. “Premium R&B Hip Hop” парти бол Заяа-тай хамтарсан бид хоёрын бие даасан тоглолт л гэсэн үг дээ.

-DJ болох сонирхолтой DJ хийх хүсэлтэй хүүхэд залуучуудад хандаж зөвөлгөө өгөхгүй юу?

-DJ хийх их амархан гоё харагддаг ш дээ. Яг үнэндээ бол тийм биш маш олон төрлийн жанарын дуунуудыг судлах хэрэгтэй болдог. Мөн хурдаар нь төрлөөр нь ялгадаг учраас хийхэд их хүнд.

-Таны бодлоор Монголчууд ямар жанарын миксийг илүү сонсож хүлээж авдаг юм бол?

-The commercial гэж ярьдаг даа тийм төрлийн микс их сонсдог уг нь бол би өөрөө underground сонсох дуртай илүү сонирхолтой гэхдээ хүмүүсийн их сонсож байгааг тоглодог.

-Ер нь дуулдаг уу, дуулдаг байсан уу?

-Бүр багадаа бүжиглэж дуулдаг байсан. Арав гаран жилийн өмнө юм уу даа. /инээв/

MNG  event-ийн захирал А.Даваажаргалтай хэсэг хугацаанд ярилцлаа.

-“Premium R&B Hip Hop” зохиогдох өдөр олон шоу болохоор давхцаж байгаа. Хоёр мянган хүн ирнэ гэдэгт итгэлтэй байна уу?

-Олон шоу болж байгаа ч манай шоуг зөвхөн хип хоп хөгжим сонирхдог, хайрладаг залуус цуглардагаараа давуу талтай. Манай парти бүх хүнд зориулагдаагүй ганцхан хип хоп сонсдог сонирхдог хүмүүс оролцдог учраас бусад партинуудаас бага хүн ирнэ эсвэл бага хүн ирэх боловуу гэж айхгүй байна. Зорьж ирсэн хүмүүст зориулагдсан парти юм даа.

-Яагаад “Premium R&B Hip Hop” гэж нэрлэх болсон бэ? Анх хэзээнээс зохион байгуулах санаа төрсөн бэ?

-Би Англид амьдарч байгаад 2009 онд Монголдоо ирсэн. Тэнд арав орчим жил амьдарсан. Мэдээж залуу хүн л болсон хойно найз нөхөдтэйгээ уулзан, энд тэндхийн клубт орох үед хип хоп дуу төдийлөн их яваад байдаггүй. Английн клубуудэд ихэвчлэн электро хөгжим сонсдог байсан. Монголдоо ирсэн хойноо “Хип хоп R&B” шоу хийх санаа төрсөн. Нэрний хувьд “Premium” гэдэг үг нь чанартай гэсэн үг. Чанартай шоу хийх зорилготой байсан учраас бид ингэж нэрлэсэн. Одоогийн байдлаар “Premium R&B Hip Hop vol 11” болсон арван нэгэн удаагаа зохион байгуулагдаж байна.

-Хамгийн анх хичнээн хүн оролцож байсан бэ?

-За анх зохион байгуулж эхэлхэд 100 хүн л цуглаж байлаа. Харин саяхан  шоугаа хийхэд 1000 хүн цугласан шүү.

-Сүүлийн үед шоу их болж байна. Европын шоуны соёлыг Монголд оруулж ирье гэж их ярьдаг болсон байна. Та нарын хувьд шоуны соёл хөгжиж байна уу?

-Шоуны соёл хөгжиж байгаа ш дээ. Залуучууд маань зөвхөн шоунд зориулан хувцасладаг болсон. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад үл ойлголцоод хоорондоо гар зөрүүлээд байдаг нь ховор болсон. Амралт чөлөөт цагаа зөв зохицуулж зөв шоудаж чаддаг болсон юм шиг санагддаг. Клубт соёл маш эрчимтэй хөгжиж байгаа нь ажиглагддаг.

-Танай шоуны спонсор байгууллагаар ямар байгууллага ажиллаж байна?

-“Hennessy Artistry” хамтран ажиллаж байгаа. Мэдээж “Beck’s”  брендийн пиво болон хатуу юм зарагдана. Мөн “Мохито” гээд коктейль мөн худалдаалагдана.

Хип хоп хөгжимд дуртай залуусыгаа “Premium R&B Hip Hop” партин дээр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж