Хятад хүн амаа тоолно

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Хятад хүн амаа тоолно

Хятадын Засгийн газар энэ оны арваннэгдүгээр сарын 1-нд 00.00 цагаас хүн амын зургаа дахь тооллого эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Хятадад байнга оршин сууж байгаа хилийн чанадын хүмүүс ч энэ тооллогод хамрагдах юм байна. Энэ удаагийн тооллогоор өрх амын дансыг цэгцлэх боловч хүмүүсийн нүүдэл суудлыг хязгаарлахгүй аж.
Хүн амын энэ удаагийн тооллогод Хятадын нутаг дээр байгаа хүн ард болон гадаадад байгаа боловч тэндээ суурьшаагүй Хятадын иргэд хамрагдана, Хятадад богино хугацаанд байгаа гадаадын иргэд хамрагдахгүй. Тооллогын агуулгад овог нэр, хүйс, нас, үндэстэн ястан, өрх амын дансны байдал, боловсролын хэмжээ, ажил төрөл, нүүдэл суудал, нийгмийн баталгаа, гэрлэлтийн байдал, төрсөн, нас барсан, орон сууцны байдал зэрэг багтана.
Гадаадын хүний хувьд тооллогын агуулга нь Хятадын иргэнийхээс бага, овог нэр, хүйс, төрсөн он сар, Хятадад ирсэн зорилго, оршин суух хугацаа, улсын харьяалал, боловсролын хэмжээ зэрэг байх болно. Энэ мэдээлэл нь Бээжин хотын ирээдүйн нийгмийн хөгжилд үндэс баримт болж, орон сууц, боловсрол, эмчилгээ, нийгмийн баталгаа,, оршин суугчдын хорооллын үйлчилгээ зэрэг ард түмний амьдрал ахуйтай холбогдсон асуудлыг нэн сайтар зохицуулахад тус дөхөм үзүүлнэ гэж Засгийн газар нь үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж