Малчдыг шагнан урамшууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Малчдыг шагнан урамшууллаа

Өнгөрсөн өвлийн зудыг хөдөлмөр зүтгэл, сайн бэлтгэл, малч ухаанаар хохирол багатай даван туулсан 54 малчныг НҮБ-ын  Хөгжлийн хөтөлбөр, Онцгой байдлын Ерөнхий  газраас хамтран хэрэгжүүлсэн “Хөдөлбөл хөлс” хөтөлбөрийн хүрээнд шагнаж урамшууллаа.

Малчдын төлөөлөл болсон 12 хүнийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Акбар Усмани нар өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн шагналыг нь гардуулав.

Доорх нэр бүхий малчид 250-1600 малтай бөгөөд бүгд нийт малынхаа 90-ээс дээш хувийг онд мэнд оруулсан байна.

Үүнд :
1.    Юндэнгийн Чулуунтогтох        Өвөрхангай. Арвайхээр сум
2.    Тогоочийн Батмөнх                  Өвөрхангай. Зүүнбаян-Улаан сум
3.    Зэсэмийн Хүрэлбаатар            Өвөрхангай. Бүрд сум
4.    Цэрэндоржийн Чулуунбаатар      Дундговь. Эрдэнэдалай сум
5.    Хэнмэдэхийн Эрдэнэбилэг        Дундговь. Дэлгэрцогт сум   
6.    Жамбын Дашзэвгэ            Дундговь. Адаацаг сум
7.    Дэлгэр-Очирын Баттайван        Ховд. Эрдэнэбүрэн сум
8.    Лхагвагийн Халтархүү            Ховд. Дөргөн сум
9.    Дампилын Очирбат            Ховд. Үенч сум
10.    Луугийн Аваргасүрэн            Төв. Баянцагаан сум
11.    Чойжилсүрэнгийн Эрдэнэбадрах    Төв. Баяндэлгэр сум
12.    Борын Золжаргал            Төв. Эрдэнэсант сум

Өөрсдийнхөө хичээл зүтгэл, ажилч хичээнгүй хөдөлмөрөөрөө гамшиг, зудын хүндрэлийг хохирол багатай, улс орондоо дарамт учруулалгүй даван туулж, урин дулаан цагтай золгон, бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн дээрх малчдад Шадар сайд М.Энхболд баяр хүргээд хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газарт малчин түмэн болон Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж