Арилжаа нь зогссон 36 компанид анхааруулга өглөө

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

Арилжаа нь зогссон 36 компанид анхааруулга өглөө

Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж хуулийн дагуу үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан 165 хувьцаат компанид шалгалт хийж байсан бөгөөд энэ долоо хоногт 57 компанийг үнэт цаасны бүртгэлээс хассан. Тэгвэл өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооноос 36 хувьцаат компанид үйл ажиллагаагаа сайжруулах боломжийг энэ оныг дуустал өгөхөөр болсон байна.

Тодруулбал, эдгээр 165 компаниас 36 хувьцаат компани тодорхой хэмжээнд хууль журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл, мэдээлэл болон санхүүгийн тайлан мэдээг СЗХ-нд хуульд заасан хугацаанд ирүүлж байжээ. Тиймээс нэрзаасан 36 компанийн удирдлага, хяналтын багц эзэмшигчид үнэт цаасны арилжаагаа сэргээх, компанийг дахин хөрөнгөжүүлэх, нэмж хувьцаа гаргах, компанийн зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани болохэсвэл татан буулгах эсэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийдвэрлэж, холбогдох хүсэлтээ 2013 оны 12 дугаар сарын 01-ний дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэхийг анхааруулж байна. Хэрэв энэ хугацаанд хүсэлт, шийдвэрээ ирүүлээгүй тохиолдолд уг нэр бүхий 36 хувьцаат компанийг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хасах, цаашид татан буулгахад шаардлагатай шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах болохыг үүгээр мэдэгджээ.

Арилжаа нь зогсч, анхааруулга авсан 36 компанийг танилцуулж байна.

КОМПАНИЙН НЭРС

ҮНЭТ ЦААСНЫ КОД

НЭРИЙН КОД

1

"Бүтээл"
ХК

395

BUT

2

"Торгон үр"
ХК

415

IBU

3

"Дэвшил мандал"
ХК

300

DMA

4

"Дорнод ноос"
ХК

381

DNU

5

"Даваан булаг"
ХК

150

DBL

6

"Шинэст"
ХК

359

NRS

7

"Дорнод хүнс"
ХК

343

DHS

8

"Их үүсгэл"
ХК

185

IHU

9

"Хэрлэн хивс"
ХК

133

HRL

10

"Дархан-Импэкс"
ХК

367

DRI

11

"Өргөн хэрэглээ"
ХК

248

OEE

12

"Сэлэнгэ Ар хөвч"
ХК

110

ARH

13

"Өлзий-Дундговь"
ХК

98

ULZ

14

"Буян"
ХК

121

BYN

15

"Алтай
Хан.матер."ХК

240

AHM

16

"Арилжаа-Импекс"
ХК

420

ALI

17

"Дарзам"
ХК

470

DRZ

18

"ХААБЗ"
ХК

65

HBZ

19

"Хоргохайрхан"
ХК

162

CHE

20

"Монгол
ЭЭГ" ХК

318

MEG

21

"Дорнодтээвэр"
ХК

358

DOT

22

"Уужимхангай"
ХК

385

SOH

23

"МандалОргил"
ХК

261

OZH

24

"Усжуулах"
ХК

323

CMD

25

"ЧандманьДундговь"

352

CDU

26

"Эрдэнэтавтозам"
ХК

469

EAZ

27

"Борнуур"
ХК

207

BOR

28

"Улбаа"
ХК

210

ULB

29

"Сүмбэр
-Өлзий" ХК

266

SUO

30

"Монсав"
ХК

11

MSV

31

"Сэл.Дулаанхаан"
ХК

118

DLH

32

"ДорнодИмпэкс"
ХК

320

DIM

33

"Сэлэнгэимпекс"ХК

449

SEM

34

"Тээвэр-Төв"ХК

439

TEV

35

"Баянбогд"
ХК

269

BBD

36

"Гантээрэм"
ХК

382

GTR

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж