“Олон харгис хүмүүст сургамж боллоо”

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

“Олон харгис хүмүүст сургамж боллоо”

Насанд хүрээгүй хүүхдүүдээ дарамталж, хүчирхийлсэн, төрсөн хүүгээ мэсээр гэмтээсэн Г.Довчинжамцад өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхээс 7.6 жилийн ял оноосон юм. Эл хэрэг гарснаас хойш таван настай бяцхан хүүгийн эрхийг хамгаалан ажиллаж байсан “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлангаас дараах асуултад хариулт авлаа.

-Шүүгдэгч Г.Довчинжамц өнөөдөр болсон Шүүх хурлын үеэр хүүхдүүдээ зодож, дарамтад байлгадаг байсан гэж өөрийг нь буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Шүүхийн шийдвэрт түүнийг энэ заалтаар буруутгасан уу?

-Буруутгасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100.1 буюу байнгын тарчлаан зовоосон гэдэг зүйл анги бол түүнийг буруутгах гол зүйл анги байсан. Хүмүүс эхнэр, хүүхдээ зодох нь гэмт хэрэг биш гэж ташаа ойлгодог. Гэтэл энэ чинь гэмт хэрэг юм байна, хорих ялаар шийтгүүлж  шоронд хоригддог шийтгэлтэй юм байна гэдгийг өнөөдрийн Шүүх хурал олон хүнд ойлгуулж, сануулж өглөө. Аавдаа зодуулсан таван настай хүү бол гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа олон мянган хүүхдийн  төлөөлөл юм.

-Хүү одоо хаана амьдарч байгаа вэ? 

-Хүүгийн шарх эдгэсэн, биеийн байдал нь сайн байгаа. Одоо эмээгийндээ ээж, дүү нарын хамт амьдарч байгаа.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж