Жессика Симпсон хүүгийнхээ зургийг нийтлэв

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

Жессика Симпсон хүүгийнхээ зургийг нийтлэв

Дуучин Жессика Симпсон охин Махвеллээ төрүүлээд удаагүй байхдаа дахин хөл хүнд болсноор өнгөрсөн зургадугаар сарын 30-нд амаржиж хүүтэй болсон билээ. Жессико Симпсоны хүүдээ өвөөгийнхөө нэрнээс Эйсийг, эмээгийнхээсээ Кнутыг авч, Эйс Кнут гэж нэрлэжээ.  Өдгөө хүү нь хоёр сар хүрч байгаа бол охин нь өдгөө ой дөрвөн сартай аж.

Өдгөө 33 настай Жессика Симпсон хүүгээ төрүүлснээс хойш хэсэг хугацаанд хэвлэлийнхний хараанаас хол байсан ч саяхан Америкийн “Us Weekly” сэтгүүлд ярилцлага өгч, охин, хүүтэйгээ хамт авахуулсан зургаа нийтэлжээ. Жессика Симпсон хүүгийнхээ талаар “Хүмүүс түүнийг надтай адилхан байна гэлцдэг. Тэр бол гайхамшигтай хүү” хэмээгээд бусад амаржсан ээжүүдийн адил багагүй жин нэмсэн гэдгээ илэн далангүй хуучилсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж