Спортын анхдугаар наадам болно

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

Спортын анхдугаар наадам болно

“СПОРТЛОГ ЧОЙБАЛСАН ХОТЫНХОН” биеийн тамирын анхдугаар наадам есөн сард зохион байгуулагдана

Хэрлэн сумын ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхимд” Хэрлэн сумын ЕБС-уудын биеийн тамирын багш нар болон 10 багийн Засаг дарга нарт “СПОРТЛОГ ЧОЙБАЛСАН ХОТЫНХОН” биеийн тамирын анхдугаар наадам зохион байгуулах тухай мэдээлэл хийлээ. Бүх нийтийг спортын арга хэмжээнд өргөн хамруулах, спортоор хичээллэгчдийг нэмэгдүүлэх зорилготой тус наадам ирэх есдүгээр сарын 14-27-ны хооронд зохион байгуулагдана.

“СПОРТЛОГ ЧОЙБАЛСАН ХОТЫНХОН” биеийн тамирын анхдугаар наадам өсвөр үе, залуучууд, ахмадууд гэсэн гурван ангилалаар явагдах юм. Өсвөр үеийнхэн өөрийн харьяа сургуулийн биеийн тамирын багш нартаа бүртгүүлэн наадамд оролцох бөгөөд дугуйн уралдаан, шатар, кросс гүйлт, үндэсний бөх, хөл бөмбөг \мини\, ширээний теннис, бадминтон гэсэн спортын төрлөөр хурд хүчээ сорино. Харин залуучууд албан байгуллага хамт олноороо олс таталт, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, хөл бөмбөг, дартс гэсэн спортоор өрсөлдөх аж. Ахмадууд волейбол, ширээний теннис, хийн дасгал, шатарын төрлөөр бэлдэх хэрэгтэй. Та бүхэн харъяа багийнхаа ажлын албанд бүртгүүлснээр “СПОРТЛОГ ЧОЙБАЛСАН ХОТЫНХОН” биеийн тамирын анхдугаар наадамд оролцох боломжтой. Ахмадуудаа тухайн багт байрлах ЕБС-иудын биеийн тамирын багш нар онол аргазүйн мэдээллийг өгч дасгал сургуулалтыг хийлгэх юм. Ийнхүү хүүхэд залуучуудын хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ахмадуудын хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх зорилготой тус наадмыг Чойбалсан хотын 75 жилийн ойн баярын хүрээнд Хэрлэн сумын ЗДТГ, ИТХ-аас зохион байгуулж байна. Эрүүл чиирэг спортлог иргэдтэй хот болохын төлөө иргэн та “СПОРТЛОГ ЧОЙБАЛСАН ХОТЫНХОН” биеийн тамирын анхдугаар наадамд идэвхитэй оролцоорой.

Эх сурвалж: www.dornodbiz.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж