Хичээлийн шинэ жилийн нээлт ням гаригт болно

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ жилийн нээлт ням гаригт болно

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013.08.29

– 9-р сарын 1-ний өдөр ирэх Ням гарагт тохиож байгаа. Баруун-Урт сумын ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээгээ Сүхбаатарын талбайд нэгдсэн байдлаар хийнэ. Харин цэцэрлэгүүдийн хувьд 9-р сарын 2-нд нээлтээ хийж сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

– Сүүлийн үед орон байрны хулгай ихсэж мөнгөн эдлэл, үнэт зүйлс ихээр алдагдах болжээ. Мөн орон сууцны гадуур ил зогсоолд байгаа машины эд анги алдагдах дуудлагууд ихээр ирж байгаа учраас ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.

– "Скайтель" групп программын шинэчлэл хийж, төлбөр тооцооны дэлхийн шинэ системд шилжлээ.

Эх сурвалж: BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж