Чөлөөтийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнийг зарлалаа

Унгарын нийслэл Будапешт хотноо болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарласан талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд болох эрэгтэйчүүдийн 43 дахь, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн чөлөөт бөхийн ДАШТ Будапешт хотын “Papp Laszlo Sport arena” спортын цогцолборт болох юм. Чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн Унгар улсад дөрөв дэх удаагаа болж байгаа нь энэ юм. Будапешт хотноо болсон ДАШТ-ээс 1985 онд 62 кг-ын жинд А.Энхээ, 68 кг-ын жинд Б.Болд мөнгө, 74 кг-ын жинд Лу.Энхбаяр хүрэл, 1986 онд А.Энхээ хүрэл, 2005 онд Б.Наранбаатар хүрэл медаль хүртэж байсан юм.

2013 оны чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.


  • Монголын багийн дарга: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, МЧБХ-ны ерөнхийлөгч Долгорсүрэнгийн Дагвадорж.
  • Албаны төлөөлөгч: МЧБХ-ны ерөнхий менежер Даваажавын Батням.
  • Багийн ахлагч: МЧБХ-ны дэд ерөнхийлөгч С.Мөнхсүх.
  • Шүүгч: Б.Төмөрбаатар /Олимпийн зэрэглэлийн шүүгч, ДАШТ-н хоёр дахь удаагаа шүүгчээр оролцож байна/.

Эрэгтэй:

  • 55 кг Эрдэнэбатын Бэхбаяр /ОУХМ/
  • 60 кг Энхсайханы Ням-Очир /ОУХМ/
  • 66 кг Ганзоригийн Мандахнаран /ОУХМ/  
  • 74 кг Батчулууны Анхбаяр /ОУХМ/
  • 84 кг Оргодолын Үйтүмэн /ОУХМ/
  • 96 кг Доржхандын Хүдэрбулга /ОУХМ/
  • 120 кг Жаргалсайханы Чулуунбат /ОУХМ/

Эмэгтэй:

  • 48 кг Цогтбазарын Энхжаргал /Гавьяат тамирчин/
  • 51 кг Эрдэнэчимэгийн Сумьяа /ОУХМ/
  • 55 кг Сүндэвийн Бямбацэрэн /ОУХМ/
  • 59 кг Тунгалагийн Мөнхтуяа/ОУХМ/
  • 63 кг Соронзонболдын Батцэцэг /Гавьяат тамирчин/
  • 67 кг Очирбатын Насанбурмаа  /Гавьяат тамирчин/
  • 72 кг Очирбатын Бурмаа /Гавьяат тамирчин/

Дасгалжуулагчид:

  • Буяндэлгэрийн Батбаяр: Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ДАШТ-нд 3 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
  • Бямбаринчингийн Баяраа: Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд 7 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
  • Зэвэгийн Дүвчин: Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 4 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
  • Түмэндэмбэрэлийн Сүхбаатар: Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд найм дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
  • Цэрэнбаатарын Цогтбаяр: Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
  • Цэдэндамбын Энхбаяр: Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.

Эмч:

  • Чулууны Насанбат Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч, ДАШТ-нд гурав дахь удаа эмчээр оролцож байна.
  • Мягмарсүрэнгийн Саранцацрал Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны илээч эмч, ДАШТ-нд анх удаа оролцож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж