Замын ажлууд бороо зогстол хүлээгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

Замын ажлууд бороо зогстол хүлээгдсээр байна

Энэ зун тэнгэр хангай уйлагнаж, усан нүдэлсэн, нар ховорхон үзсэн зун болж өнгөрлөө. Урин дулааны хэдхэн сардаа бүтээн байгуулалтын, шинэчлэлтийн, засварын хамаг ажлаа амжуулдаг манай орны хувьд энэ нь тун тааруухан үр өгөөжтэй байлаа гэсэн үг. Тэр дундаа зам засварын ажлууд нилээд удаашралтай явагдаж байгаа нь Орхон аймагт ажигдаж байна. Жишээ нь: Наран багийн 0950 км замын шинэчлэлтийн ажлыг орхон АЗЗА ТӨХК гүйцэтгэж замын хашлага суулгалт 90%-тай явагдаж байна. Энэ 7 хоногт хучилтын ажлыг хийж дуусгах төлөвлөгөөтэй байна. Гудамж замын нөхөөсний ажлыг "Сэцэд" ХХК гүйцэтгэж байна. Нөхөөс хийгдэх газруудад хариулт хийж дууссан. Одоо асфальт хийхэд бэлэн болсон байгаа ч бороо зогссон нөхцөлд хийнэ. Замын хэвтээ тэмдэг тэмдэглэгээ хийхээр "Самон" ХХК гэрээ байгуулж мөн л цаг агаараас шалтгаалан хүлээгдээд байна. Автобусны болон автомашины зогсоолын талбай хийхээр "Өвөрзалаат" ХХК гэрээ байгуулсан. 9 дүгээр сарын 1-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: www.erdenet.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж