
Хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд улсын байцаагчид 2013 оны 8 дугаар сард Дорнод аймагт ажиллалаа.
“Петрочайна дачин тамсаг монгол” ХХК нь цацрагийн үүсгүүр хадгалах байрыг аюулгүйн шаардлагын дагуу шинэчилсэн, цацрагийн аюулгүй байдлын болон ослын төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан, цацрагтай ажиллагчдыг хангалттай тооны хамгаалалтын хувцасаар хангаж, цацрагийн хамгаалалтын талаар мэдлэг олгох мэргэшүүлсэн сургалтанд ажиллагсдаа хамруулж ажилласан байна.Улсын байцаагчийн албан шаардлагын заалтын биелэлтийг тус байгууллага 80% хангаж ажилласан байна.
“Эн Пи Ай” ХХК-ийн цацрагийн үүсгүүр хадгалах нөхцөлд аюулгүйн үнэлгээ, цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар урьдчилсан хяналт хийж, хууль эрх зүйн болон мэргэжлийн заавар зөвлөгөө өглөө.
Эх сурвалж: http://zasag.mn