“Шинэчилье” хөдөлгөөнийхөн хөдөөг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

“Шинэчилье” хөдөлгөөнийхөн хөдөөг зорьжээ

Намаа шинэчлэх зорилготой хөдөлгөөн байгуулснаа зарлаж, нэг хэсэгтээ удирдлагуудаа шүүмжлэн хийс татуулсан МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний залуус хөдөөд ажиллан, тун завгүй яваа бололтой. Бага хурал болох өдөр “Гэр алга болчихлоо” хэмээн зарга үүсгэн давхилдаж байсан тэдгээр залуус өнөөх алдарт гэрээ шар бүрээстэй болгож аваад явсан бололтой, “Шар гэрт ирээрэй” гэх зарыг очсон аймагтаа түгээдэг байна. Одоогоор тэдгээр залуус Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хүрч ажиллаад буй аж.

Хөдөө орон нутгаар явж, намынхан гишүүдтэйгээ санал солилцохгүй хэрнээ “Удирдлагаа огцруулна, өөрчилнө” гэж сүржигнэх нь “Бэрхийг үзээгүй залуусын толгойд орж ирэх бодол” хэмээн ахмад гишүүд нь нэлээд шүүмжлэлтэй хандсаныг “Шинэчилье”-гийн залуус ийн хүлээн авсан уу, яасан ямарч байсан “Шар гэрт”-нүүд 21 аймгийн тавд нь зочлоод байгаа гэнэ. Ингэхдээ хүн ам хамгийн ихтэй аймгуудыг сонгож очсон нь цаанаа нэгэн зорилго агуулсных болов уу.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж