Ажлын байраа Е-Биржээс хайх боломжтой

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

Ажлын байраа Е-Биржээс хайх боломжтой

Хөдөлмөрийн яамнаас санаачлан электрон бирж буюу Е биржийг нийслэлийн зургаан дүүрэг, 134 хороо, 21 аймаг, 142 суманд байрлуужээ. Электрон биржийг байрлуулснаар иргэн  хаанаас ч ажил хайж, сонголтоо хийх боломжтой юм байна. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй байгаа бүх ажлын байрны зар болон мэдээллийг авах боломжтой юм байна.

Ажил хайгч болон ажил олгогч бүгд ажлын зар болон мэдээллээ элептрон биржид бүртгүүлснээр ажилтай орлоготой, боловсон хүчинтэй болох боломжтойг албаныхан онцоллоо. Монгол хүн ажилтай, орлоготой болгох үүднээс иргэдэд ажлын байрны үйлчилгээг хөнгөвчилж байгаа нь хүн бүр ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун амьдрах боломжоор хангаж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж