Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Нам бол манай эриний
оюун ухаан /ума/- нэр төр (совесть) – нандин чанар (честь) мөн гэж В.И.
Ленин
сургасан байдаг. Энэхүү томьёоллыг зөвхөн Оросын большивек, ЗХУ-ын
коммунист
намд зориулж хэлсэн үг гэж муйхарлаж болохгүй биз ээ. Аливаа шинэ юм
гэдэг
мартагдсан хуучныг хэлнэ гэсэн зүйрлэл ч
байдаг. Эрх чөлөө, Шударга ёс, Эв нэгдэл гэсэн хүн төрөлхтөний үе
үеийнхний
хүсэл мөрөөдлийг эрхэм зорилгоо болгосон улс төрийн хүчин хэрэгжүүлж
чадна гэж
үзсэн учраас энэ субьект оюунлаг, ариун, бас шударга байх ёстой гэсэн
санаа гэж
ойлгож байна. Өнөөгийн ертөнцөд улс төрийн намаар дамжиж төрийн эрх
авдаг нь
Чингисийн удмынхан хаан болдог шиг хэвшиж зөвшөөрөгдсөн зүйл билээ.

Намын удирдагч
байна гэдгийг эрх мэдэл, албан тушаал
гэж үзэхээсээ өмнө нэр төр, хариуцлага гэж ойлговол илүү зохилтой. Энэ
их нэр
төрийг хиртүүлж, сэвтүүлж, хардлага сэрдлэг, гүтгэлэг доромжлолын бай
болгож, унагаж
болохгүй. Та намын удирдагч болсноор таны нэр төр иргэн Х-тэй холбоотой
бус бүхэл
бүтэн намын хамт олон, цаашилбал тухайн сум дүүрэг, аймаг
нийслэл, улс гүрний нэр төртэй холбоотой болоод явчихлаа гэдгийг
ухамсарлаж ажлаа эхэлбэл амжилтын бариа
ойрхон байх болно.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж