Сурагчийн дүрэмт хувцас хаанаас худалдан авах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Сурагчийн дүрэмт хувцас хаанаас худалдан авах вэ?

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-нөөс буюу маргаашнаас эхлэн гурав хоногийн хугацаанд нэгдүгээр ангийн дүрэмт хувцасны захиалга өгсөн хүүхдүүдийн хувцасыг худалдаалахаар болжээ. Энэ талаар БШУЯ, ҮХААЯ-наас хамтран мэдээлэл хийсэн юм. ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа “Өнөөдрийн байдлаар нийт 24106 хүүхдийн дүрэмт хувцсыг оёж бэлэн болгоод байна. Энэ нь нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдүүдийн 60 гаруй хувийг хангах юм. Харин хэт өндөр, махлаг хүүхдүүдийн хувцасны хэмжээг ирэх есдүгээр сарын 20-ноос хойш сургуулиуд дээр нь очиж авах юм” гэж мэдээллээ.

Мөн эцэг, эхчүүдийн ажлыг хялбарчлах үүднээс ХААН банкаар дамжуулан сурагчийн дүрэмт хувцасны төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлжээ. Эцэг, эхчүүд тус банкны аль ч салбараар хүүхдийнхээ дүрэмт хувцасны мөнгийг төлөх боломжтой бөгөөд ингэхдээ сонгосон хувцасныхаа кодыг зөв дугуйлах ёстой аж.

Дүрэмт хувцас худалдан авахаар очихдоо юуг анхаарах вэ?

Эцэг, эхчүүд хүүхдэдээ дүрэмт хувцас авахаар ирэхдээ заавал хүүхдээ дагуулан очих, хүүхдийнхээ регистрийн дугаар, ангийх нь бүлгийн нэрийг мэдэж байх шаардлагатай гэнэ. Дүрэмт хувцсыг дараах 16 цэгт худалдаалах бөгөөд заасан хугацаандаа ирж дүрэмт хувцсаа авч амжаагүй бол үйлдвэрүүдийн борлуулах цэг дээрээс очиж авах боломжтой юм байна.

2013-2014 оны хичээлийн жилд шинээр 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэх хуваарь

Нийслэлийн дүүргүүдийн нэр

Төвлөрүүлэн нийлүүлэх цэг

Нийлүүлэх хугацаа, хүлээн авах сургуулиуд

Үйлдвэрлэн нийлүүлэгч

цагийн хуваарь

8 дугаар сарын 29

8 дугаар сарын 30

8 дугаар сарын 31

сургуулийн нэр

сургуулийн нэр

сургуулийн нэр

Сонгино хайрхан

42-р сургууль )

8.00-12.00 

9-р
сургууль    
 

Ес эрдэм,  

 

"Өүлэн менч"
ХХК            631740

 12.00-16.00

12-р
сургууль     
 

121-р сургууль 

 

16.00-19.00

42-р сургууль

 Тольт

 

Ирээдүй цогцолбор 3-р
бага /83/сургууль (682545)

8.00-12.00 

Ирээдүй
цогцолбор-1         
 

Ирээдүй
цогцолбор-1         
 

Ирээдүй
цогцолбор-1         
 

 12.00-16.00

Ирээдүй
цогцолбор-2          
 

Ирээдүй
цогцолбор-2          
 

Ирээдүй
цогцолбор-2          
 

16.00-19.00

Ирээдүй
цогцолбор-3           

Ирээдүй
цогцолбор-3           

Ирээдүй
цогцолбор-3           
 

Өүлэн менч 
үйлдвэрийн байр (99111843)

8.00-12.00 

62-р сургууль 

74-р
сургууль     
 

106-р
сургууль       
 

 12.00-16.00

 65-р
сургууль  
 

76-р
сургууль          

107-р сургууль

16.00-19.00

104-р сургууль

105-р
сургууль  
 

бусад 

Сүхбаатар

2-р сургууль (350131)

8.00-12.00 

2-р сургууль  

16-р
сургууль    
 

 Спортын
сургууль 
 

 12.00-16.00

116-р
сургууль   
 

45-р
сургууль      
 

 31-р
сургууль                     

16.00-19.00

 29-р сургууль

25-р сургууль

бусад 

4-р сургууль (323821)

8.00-12.00 

35-р
сургууль     
 

6-р
сургууль     
 

Ертөнц,
ХБДС       
 

 12.00-16.00

3-р
сургууль    
 

 58-р
сургууль    
 

Сакура,  

16.00-19.00

 4-р сургууль

 71-р сургууль

Түгээмэл,

Чингэлтэй

 17-р сургууль
(357128)

8.00-12.00 

57-р сургууль

17-р сургууль

72-р
сургууль   
 

"Торгон
хийц"
ХХК           
70110147

 12.00-16.00

 61-р сургууль 

117-р
сургууль  
 

37-р сургууль

16.00-19.00

 49-р сургууль

  39-р сургууль

 

11 дүгээр сургуулийн
урд талд "Торгон хийц" ХХК-ны байр (99096793)

8.00-12.00 

5-р
сургууль      
 

50-р сургууль  

 

 12.00-16.00

 23-р
сургууль 
 

"Наран"
сургууль 
 

 

16.00-19.00

24-р сургууль

"Олонлог"
сургууль

 

Хан-Уул

52 -р сургууль
(70132311)

8.00-12.00 

15-р
сургууль   
 

52-р сургууль  

Цэцээ гүн

"Бүтээлч
Үйлс" ХХК  88118791

 12.00-16.00

32-р
сургууль   
 

 115-р
сургууль   
 

26-р сургууль

16.00-19.00

18-р
сургууль  
 

75-р сургууль

118 -р сургууль

Хан-Уул

 60 -р сургууль
(379222)

8.00-12.00 

БУЦ сургууль  

63-р сургууль

 

 12.00-16.00

 10-р сургууль  

 59-р сургууль 

 

16.00-19.00

 34-р
сургууль  
 

 114-р сургууль

 

Баянгол

28-р сургуулийн ахлах
сургууль (99861536)

8.00-12.00 

13-р сургууль 

113-р
сургууль   
 

20-р
сургууль      
 

"Шилмэл
загвар" ХХК    331612, 91115484

 12.00-16.00

93-р
сургууль     
 

28-р сургууль  

 38-р
сургууль                   
 

16.00-19.00

40-р сургууль

47-р сургууль

 ЭӨЦС   

Лидер сургууль
(96688551)

8.00-12.00 

51-р сургууль

ОУЦС,  

Атланта, Лидер, Ургах
наран, 
 

 12.00-16.00

70-р сургууль

73-р сургууль     

Гурван тамир, Сэн
Лизе, Номч, Жаргалан

16.00-19.00

ЭУЦС      

"Сэтгэмж",
Монгени 
 

Гэгээрэл, Шатлал,
Русская гимнази
 

Баянзүрх

84-р сургууль
(99180628)

8.00-12.00 

87-р сургууль 

48-р
сургууль   
 

Хишиг, Хөвгүүд,
Төгсдэлгэрэх

"Төмөртрейд"
ХХК          323005, 88115723

 12.00-16.00

21-р
сургууль     
 

111-р сургууль  

84-р сургууль, Билгүүн
номч                   
 

16.00-19.00

33-р сургууль

79-р сургууль

Шавь, 85-р
сургууль                   
 

53-р сургууль
(99248262)

8.00-12.00 

Амгалан ЦС

 14-р сургууль 

97-р
сургууль   
 

 12.00-16.00

Баянзүрх ЦС

102-р
сургууль     
 

53-р сургууль  

16.00-19.00

92-р сургууль

120-р сургууль

55-р сургууль

Налайх 

Боловсролын хэлтэс
(70233008)

9.00-21.00

 бүх сургуулиуд

 

 

"Бүтээлч
Үйлс" ХХК       70110147

Багахангай

Боловсролын хэлтэс
(99092619)

9.00-21.00

бүх сургуулиуд

 

 

Багануур

Боловсролын хэлтэс
(99030059)

9.00-21.00

бүх сургуулиуд

 

 

 


Жич: 8.00-21.00  цаг хүртэл борлуулах цэгүүд ажиллана. 
 

Дээрх хуваарьт нэр нь
ороогүй сургуулиуд гэрээ хийж захиалаагүй болно.

Мөн нэмэлтээр шинэ загварын дүрэмт хувцас өмсөх хүсэлтэй олон сургууль, эцэг, эхчүүдийн хүсэлтийг ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө биелүүлэх юм байна. Мөн ирэх есдүгээр сарын 10-ны дотор хөдөө орон нутгийн нэгдүгээр ангийн сурагчдыг дүрэмт хувцсаар хангана. Харин ирэх сарын 15-ны дотор Улаанбаатар хотын II, III ангийн хүүхдүүдийг дүрэмт хувцсаар хангах гэнэ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж